x

“Урт цагаан”-ыг нураах цаг болсон

Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр  барьж, 1958 онд ашиглалтад оруулсан “Урт цагаан”-ы хоёр давхар барилга нурахад бэлэн болжээ. Ерөнхийдөө улаан гэрэл нь асаад удсан гэхэд болно. Ашиглалтын хугацаа дууссан, нураах актыг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэлээд эрт буюу 2009 онд гаргаж байв. Түүний дараа 2011, 2014 онд мөн л ийм утгатай актууд гарсан байдаг. Найман мянган ам.метр талбайтай. Нийслэлийн өмчийн III  байр хэмээн нэрлэгддэг. Гэвч нийслэлээс хөрөнгөө мэдээд нурааж чадахгүй байсаар 2020 онтой  золгож байна. Одоогоор дээр дурдсан актууд дээр үндэслэн ашиглалт дууссан тухай албан бичгийг жил бүр л Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлдэг ч шийдэж чадахгүй байсаар.

“Урт цагаан”-ы барилга  харагдах байдлын хувьд ямар байгааг хүмүүс сайн мэднэ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд, “жуулчны” хэмээх тодот­голтой гудамжинд байрлаж байна. Нийс­лэлийн хэмжээнд ийм нэртэй гудамж нэг л бий. Гэтэл тэнд гадныхан зорьж очоод үзэх зүйл байдаггүй. Харин ч хотын сүр хүчийг доройтуулсан, навсгар, хуучин барилга угтаж байна. Дотор талд нь ороход зарим хэсэгт дээвэр нь цоорсон, цонх, хаалга нь эвдэрсэн, хана тааз хөгцөрсөн, муухай үнэр ханхалсан ийм л байдалтай байна. Цааш асуудлыг ухвал цахилгаан, сантехник шаардлага хангахгүй, дээвэр ханаар хэсэгчлэн нуралт өгөөд эхэлчихсэн, эрүүл ахуйн нөхцөл хангахгүй байна. Мөн уран дархны газрууд олон, тэд химийн бодис хольж өндөр градуст алт хайлуулдаг шатах тослох материал, шатахуун хэрэглэдэг учраас барилга нурахаас гадна шатах, хүний амь насанд эрсдэлтэй олон аюул занал тэнд байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газраас галын өндөр эрсдэлтэйг ч тогтоосоор байгаа. Энэ бүхэн “Урт цагаан”-ы барилгын нас дууссан гэдгийг анхааруулж, сануулаад байгаа юм. Бидэнд мартаж болохгүй гашуун туршлагууд бий. “Нарантуул-2”, “Бөмбөгөр” үйлчилгээний төвийн барилга шатаж олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсон түүх бий билээ.

Мэргэжлийн байгуул­лагууд, нийслэлийн зүгээс шаардлага хүргүүлсээр байхад түрээслэгчид нь хүлээж авдаггүй нь хамгийн том асуудал. “Урт цагаан” тэдний өмч биш байтал энэ барилгыг эсэн мэнд байлгахад тэд хамгийн их анхаардаг. Одоо тэнд банк, санхүүгийн байгууллага, цайны газар, оёдол, хувцас засвар, угаалга, үсчин, дархан гээд 200 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ энэ 200 хүний ард 30 орчим түрээслэгч, давхар гэрээ хийж, түрээсийн ашиг олдог. Тэд Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг метр квадратыг нь 9000 төгрөгөөр тооцдог байна. Харин цааш нь дам түрээслэхдээ 10 дахин нугалдаг бөгөөд сар болгон дураараа түрээсийн мөнгөө нэмдэг.

Тэгэхгүй бол талбай суллахыг шаарддаг гэсэн гомдол дараагийн түрээслэгч нараас гарсаар ирсэн. “Урт цагаан”-ы нийт ашиглалтын талбай 7600 ам.метр бөгөөд эндээс олж буй  түрээсийн их хэмжээний орлогын өчүүхэн хэсэг нь л нийслэлд очоод, үлдсэн 30 орчим нь үндсэн түрээслэгч гэх хүний халаасыг түнтийлгэдэг нь харамсалтай.

Түүнчлэн сүүлийн хэдэн жил “Урт цагаан”-аас болж нийслэл алдагдалтай ажиллаж эхэлжээ. Нийтдээ 31 иргэн, аж ахуйн нэгж Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай түрээсийн гэрээ хийсэн боловч “Дан болон Давхар түрээслэгч” гэсэн нэгэн нэр томъёо энэ газар дээр яригддаг. НИТХ-ын 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 40 дүгээр тогтоолын дагуу метр квадратыг 4500 байсныг 9000 төгрөг болгожээ. Дээрх 31 иргэн, аж ахуйн нэгж улсад түрээс төлдөг. Гэсэн ч тэд насжилттай барилга нэрийдлээр улсаар түрээсийн үнийг нэмүүлдэггүй.

Өмнө нь нийслэлээс “Урт цагаан”-ы асуудлыг шийдэх гэж үзсэн. Тухайлбал,  2013 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар “Урт цагаан”-ыг нурааж, оронд нь шинэ байгууламж барих шийдвэр гаргаж байв. Гэсэн ч түрээслэгчид “Урт цагаан”-ыг нураах сургаар эсэргүүцлээ илэрхийлж, өргөдөл, гомдлоо бариад хууль хяналтын байгууллага руу гүйдэг.

Улмаар түрээсийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нийслэлийн өмчийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. Бүр 5-400 сая төгрөг гаргаж өгөхийг шахаж шаарддаг байна. Тиймээс энд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, хотынхоо өнгө үзэмжийг анхаарсан ч “Урт цагаан”-ыг шинэчлэх цаг хэдийнэ болсныг Хотын дарга, холбогдох удирдлагууд анзаараасай билээ.

Ийнхүү “Урт цагаан”-ы бодит байдал ийм байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалж үлддэг нь аль ч улсын төрийн бодлогод хамаардаг. Харин манай улс түүхийн дурсгалт газруудаа нэг нэгээр нь устгасаар байна. Харин аль хэдийнэ ашиглалт нь дууссан үйлчилгээний барилгаа хэсэг бүлгийн эрх ашгаар байлгасаар байх уу. “Урт цагаан”-ыг нураах цаг болжээ.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 6 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top