Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шүүхээс ял шийтгэгдсэн Т.Чимгээ хорих ангид өлсгөлөн зарласан гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Т.Чимгээгийн биеийн байдал нь хэвийн, хуулийн хүрээнд ар гэрийнхэнтэйгээ болон өмгөөлөгчтэйгээ уулзаж, харилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, өлсгөлөн зарлах тухай мэдэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.



