x

Бурууг буцаах аргагүй

1992 оны шинэ Үндсэн хуулийг эх барьж авсан Б.Чимид багш “Үндсэн хуульд амь оруулж болохгүй ганц заалт бий. Хэрэв түүнийг амилуулбал Монгол Улс бүрэн дамуурна шүү” гэж захисан юм гэнэ билээ. Тэр нь Үндсэн хуулийн тавьдугаар зүйл буюу “Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэх заалт.

Учир нь Улсын дээд шүүх гэдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээд шат /сүүлийн гэсэн үг/ болохоос биш шүүхийн дээд эрх мэдэл эдэлдэг байгууллага биш. Хэрвээ Дээд шүүх дээд эрх мэдлийг эдэлнэ гэвэл доод шатны шүүхүүд байхын ч хэрэггүй болж байгаа юм. Нөгөө их хүсэмжлээд байдаг шударга ёсны тогтолцоо маань нуран унаж, шүүх эрх мэдэл ганцхан хүний гарт орно гэсэн үг. Тиймээс Б.Чимид агсан ийнхүү чандлан захиж үлдээсэн аж.

Харин сая манай УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа “амилуулж болохгүй” заалтыг амилуулаад зогсохгүй шүүхийн хараат бус байдлыг хангуулахын тулд байгуулсан ШЕЗ-өө хүртэл Дээд шүүхийн хяналтанд аваачаад өгчихсөн. Шүүхийн хараат бус байдлаас гадна шүүгчийн хараат бус байдал үгүй болсон гэсэн үг.

Сая баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Б.Чимид багшийн хэлсэнчлэн “амилуулж болохгүй” бас нэг заалт орсон нь “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэдэг заалт. Хэрвээ энэ заалтыг “амь оруулаад” хууль батлаад эхэлбэл Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ сүйрнэ.

Дийлэнх гэдэг нь хамгийн багадаа 66 хувийг илэрхийлдэг. Тэгэхээр “стратегийн” гэсэн хаягтай уул уурхайн бүх ордуудын /хэн хайгуул хийсэн, нөөцийг тогтоосныг үл харгалзан/ 66 хувийг төр авна гэж ярих бололцоог Үндсэн хуулиараа хийгээд өгчихлөө гэсэн үг. Энэ тохиолдолд нөгөө гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын сэргэлтийн тухай мөрөөдөх ч аргагүй болно. Ийм нөхцөлтэйгээр Монголд хөрөнгө оруулах нэг ч компани, нэг ч улс байхгүй. Харин ингэж ярих зориг зүрхтэй монгол бол захаас аван олдоно. “Ухаанд хязгаар бий ч тэнэглэлд хязгаар үгүй. Ядаж бидэнд тэнэглэх шаанс мундахгүй” гэж Да.Ганболд хэлдэг. Оны өмнө ҮАБЗ-өөс гаргасан нөгөө шийдвэр, тэтгэврийн зээлийн тэглэлт түүний нэг нь болж магадгүй.

Уг нь бол тэтгэврийн зээл гэдэг зүйл ахмадуудыг “сохор зоосны” мэдэлгүй болгож байгаа нь үнэний хувьтай. Өөрсдөө хэрэглэх гэж биш, үр хүүхэддээ тал засч хамаг тэтгэврээ зээлж өгчихөөд бүтэн жилээр бусдын гар харахад хүрдэг ахмад настнууд нийгмийн эмзэг бүлэг мөн үү гэвэл мөн. Тэднийг нэг удаа зээлээс нь чөлөөлөх шийдвэр гаргасанд буруутгах “шаанс” мэдээж алга. Гэхдээ асуудлыг шийдвэрлэж байгаа арга барил нь их муухай л даа. ҮАБЗ-ийн гурван гишүүн ханцуй дотроо яриад нэг өдөр шийдчихсэн. Энэ гурван хүн нийлээд суухад юуг ч юу болгож мэдэх нь гэдэг эргэлзээ, болгоомжлолыг бий болгосон гэсэн үг.

Хоёрдугаарт тэтгэврийн зээлийг тэглэхдээ “байгалийн байлгийг ард түмэнд тэгш хүртээх үндсэн хуулийн зарчимд үндэслэж” гэдэг нэг “балай” үгийг гаргаж ирсэн нь монголчуудыг нийтээр нь талцуулсан зүйл болсон билээ.

Нэгэнт “тэгш хуваарилалт” яриад эхлэхээр нэг ч хүн хоцрохгүйг хичээх нь зүй. /Өчигдөр гэхэд "Зээлгүй ахмадуудын холбоо" гэдэг төрийн бус байгууллагаас мэдээлэл хийж, зээл аваагүй ахмадуудад тус бүр гурван сая төгрөгийн нөхвөр өгөхгүй бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа" мэдэгдэв/  Түүн дээр дөрөөлөөд “поп тав”-аас авахуулаад “баялгийн хувь” амалсан эдийн засгийн алуурчид захаас аван. Бурууг буцаах аргагүй гэдэг энэ. Сонгууль хаяанд ирж байгаа үед энэ галзуурлыг хэн, хэрхэн зогсоож чадах вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 6 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top