x

Б.Пүрэвдорж: Мах экспортлогчид Ч.Улаанд нэг кг тутамд 12 юанийн авлига төлж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж байгаа талаар өчигдөр (2020.01.14) мэдээлэл хийлээ. Тэрбээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах гурван үндэслэл буйг тайлбарлав. Нэгдүгээрт, Ч.Улаан сайд малчдын малын үнийг унагааж, орлогыг нь багасгасан, хоёрдугаарт, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж дампууруулах хэмжээнд хүргэсэн. Гуравдугаарт, БНХАУ-ын махны үйлдвэрийн эздийг дэмжсэн бодлого явуулж байна гэсэн үндэслэлээр хуулийн төсөл өргөн барьжээ. Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Өнгөрсөн оны есдүгээр сард махны үнэ хангалттай хэмжээнд өссөн. Тухайлбал, төлөг 100 мянган төгрөгийн үнэд хүрч, эм хонь 130 мянган төгрөг, эр хонь 160 мянгад хүрсэн бол өнөөдрийн байдлаар тус бүрийн үнэ 20-30 мянган төгрөгөөр буурсан. Бод мал нэгж тус бүртээ 200 мянган төгрөгөөр унасан. Махны үнэ ингэж унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны гаргасан зөвшөөрөл болох алаг дарам цаас буюу Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 12 нь БНХАУ-руу мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн махны үйлдвэрүүд нь квот авсан 12 компанийн нэр дээр мах экспортлох хүсэлт тавьдаг. Үүний хариуд квот авсан компани бид авлига өгч мах экспортлох квот авсан учраас адууны нэг кг мах тутамд 12 юанийн төлбөр авч авна. Ингэж байж махыг нь экспортолно гэдэг шаардлага тавьдаг болсон. Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд буцаагаад ямар замаар мөнгөө олж авдаг вэ гэхээр нэгдүгээрт, өөрсдийн ашгаа бууруулж хоёрдугаарт, малчдын малын үнийг унагаах арга замаар дээрх авлигын мөнгийг төлж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд нэг хонь, ямаа борлуулсан малчин 20 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс Монголын малчид зарсан мал бүрийн бог тутамд 20 мянга, бод тутамд 200 мянган төгрөгөөр тооцвол хэдий хэмжээний мөнгө ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны халаасанд орсныг гаргах боломжтой. Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компани. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах экспортлох квотоо зарж байгаа. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн сайд нар хэзээ ч хийж байгаагүй. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр мах боловсруулах үйлдвэртэй компаниуд бүгд хүнд байдалтай байна. Мах боловсруулах үйлдвэртэй компаниуд экспортод гаргасан нэг кг мах тутамд 1.5 юанийн ашиг олдог. Харин мах экспортод гаргах квотоо зардаг хүмүүс нэг кг мах тутмаас 12 юанийн ашиг олж байна. Квот нэрийн дор дотоодын мах боловсруулах үйлдвэртэй компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчдын нэрийн өмнөөс хуулийн төсөл өргөн барьж байна” гэлээ.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та малын үнэ 20-30 мянган төгрөгөөр буурсан гэлээ. Үүнийг тооцож гаргасан ямар үндэслэл байна вэ?

-Мах экспортлох зөвшөөрөл буюу квот авсан компаниуд нэг кг мах тутамд 12 юанийн төлбөр авч байгаа нь тодорхой болсон зүйл. Жишээлбэл, экспортод гаргахаар боловсруулсан бог малын нэг кг мах тутмаас экспортын зөвшөөрөлтэй компаниуд 18 юань нэхэж байгаа. Энэ нь ойролцоогоор 7500 төгрөг гэсэн үг. Тэгэхээр нэг кг боловсруулсан мах экспортлохын тулд энэ хэмжээний авлига өгдөг систем тогтсон гэсэн үг.

-Авлигатай тэмцэх газар уг асуудлыг шалгаж байгаа юу?

-Би Монголын махны холбооны тэргүүнээр ажиллаж байна. Мах боловсруулах үйлдвэртэй компаниуд дээрх хэмжээний төлбөр төлж байж экспорт хийж байна гэдгээ мэдээлж буй юм. АТГ болон хууль хяналтын байгууллагууд ийм тодорхой асуудлыг шалгаж тогтоох ёстой. Мах экспортлох энэ квотоос шалтгаалж үйл ажиллагаа нь доголдсон, үйлдвэрээ хаах хэмжээнд хүрсэн компаниуд бий.

-Хэдэн тонн мах экспортлох квот олгоод байна вэ?

-Өнгөрсөн онд 70 мянган тонн экспортолсон. Энэ нь манай улсын хувьд хамгийн их мах экспортолсон явдал байсан. Үе үеийн төр засгийн удирдлагууд БНХАУ, ОХУ-д айлчлахдаа махны экспортыг нэмэгдүүлэх талаар байнга ярьдаг, хүсэлт тавьдаг. Энэ хүрээнд махны экспорт нэлээд амжилт олсон байсныг энэ авлигын систем буурууллаа. Махны экспорт 20 мянган тонноор буурсан. ХХААХҮ-ийн сайдаар нэг жил ажиллаж буй Ч.Улааны балгаар Монгол Улс махны экспортоос олох ёстой байсан 150 гаруй сая ам.доллар алдсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 52 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 10 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 11 цаг 21 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 11 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 13 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 13 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 13 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 13 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 13 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 15 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 15 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 16 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 16 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 16 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top