Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
09.00 цагт “Туушин” зочид буудалд “Жолоочийн даатгал- Гэрэгэ коиск” төслийн нээлт болно.
09.00 цагт Төрийн ордонд Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар эхэлнэ.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт МҮЭХ-нд “Нийгмийн даатгал-тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам” уулзалт болно. Утас: 99013768
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Зээлгүй ахмадуудын түр хорооноос ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
12.45 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагаас 2019 оны авлигын индексийг танилцуулна.
13:40 цагт: Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой 500,000 ам.долларын техникийн туслалцааны "Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь" төслийг Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй 2019-2021 онд хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар албан ёсны мэдээлэл хийнэ. Утас: 70071114, 88332008
16.30 цагт Багшийн хөгжлийн ордонд “Магадлалын онолын заах арга зүйн туршлага, хэрэглэгдэхүүн” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 86061497



