x

“Өгөөж-Чихэр боов” сар шинийн хэвийн боов, суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ

Хүнсний манлай ууган үйлдвэр “Өгөөж-Чихэрбоов” компани өвлийн дунд сарын шинийн 22-ны билэгт сайн өдөр Төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулсан хэвийн боов, тавгийн суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ.

Энэ өдөр “Өгөөж-Чихэр боов” компанийн чаналгын цехэд хамба лам Гончигсүрэн тэргүүтэй Түвдэнпэлжээлин хийдийнхэн залран ирж өрх гэр, Монгол хүн бүрийн өөдлөн дэвжих буян заяа, аз хийморийг тэгшитгэх Очирваань бурханы ерөөл айлдаж, Отгонтэнгэр хайрханы Бадархундага рашааныг арвижуулан хэвийн боовны зуурмагт шингээн хийх ёслол гүйцэтгэлээ.

“Өгөөж” брэндийн “Угалз” хэвийн боовны энэ жилийн онцлогийг сонирхуулахад:

-Итали, Герман улсад үйлдвэрлэгдсэн тусгай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлдвэрлэж байгаагаас гадна “Алтантариа” компанийн “ширхэгтэй” дээд гурилыг тослог сайтай цөцгийн тосоор багсарч, лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцэх нь батлагдсан цэвэр монгол шар тосоор бэмбийлж үйлдвэрлэж байна.

-Мөн өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа хэдий ч сар шинийн баярт эртнээс зэхдэг азай буурал хэрэглэгчдэдээ зориулан хэвийн боовныхоо үнийг 2-р сарын 06-ны өдрийг дуустал 1 ширхгийг нь 3100 төгрөгнөөс 2550 төгрөг болгон хямдруулаад 15, 21, 25 ширхгээр савласан хайрцаг бүрт Өгөөжийн бүтээгдэхүүнийг 14 хоногоос 1 жилийн хэрэглээ, цахилгаан бараа, гал тогооны тавилга хожих азтанг тодруулахаас гадна Супер азтан  “ТУРК”-д аялах эрх хожих сугалаатай худалдаалах ажээ.

-Сугалаа 2 үе шаттай явагдах бөгөөд 1-р үе шатны сугалаанд хамрагдсан хэрэглэгчид 2-р ээлжийн сугалаанд давхар оролцох давуу талтай.

-Эхний тохирол: 2020.01.17-ноос 2020.02.06-ны дотор “Угалз” хэвийн боов худалдан авч, бүртгүүлсэн хэрэглэгчдээс нарийн боовны 14 хоногийнхэрэглээ хожих 80 азтан, цахилгаан бараа хожих 1 азтан, гал тогооны тавилга хожих 1 азтанг 2020.02.08-ны Бямба гарагийн 18 цагаас TВ5 телевизээр тодруулна.

-Сүүлчийн тохирол: 2020.01.17-ноос 2020.02.23-ны дотор “Угалз” хэвийн боов худалдан авч, бүртгүүлсэн хэрэглэгчдээс нарийн боовны 14 хоногоос 1 жилийн хэрэглээ хожих 44 азтан, цахилгаан бараа хожих 2 азтан, “ТУРК”-д аялах эрх хожих 1 азтанг тодруулах ажээ.

Энэ сурвалжлагыг бэлтгэж байхад Төмөр хулгана жилийн сар шинийн хэвийн боовны түрүүч өнгө зүс, амт сайтай гарч байсны зэрэгцээ ажилчдынх нь сэтгэл, хөдөлмөрөө шингээн үйлдвэрлэж байгаа энэ хэвийн боовоор нийслэлийнхэн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрт олон өрх сар шинийн тавгийн идээгээ засдагийг санан бахархах сэтгэл төрж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 19 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 10 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 34 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 48 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 59 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 13 цаг 1 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 13 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 13 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 30 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 16 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 16 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top