Гэрэл зургийг МОНЦАМЭ
Өнөөдөр өглөө 05.30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт "Мерседэс Бенз Жи-500", "Тоёота Премио" загварын автомашин мөргөлдөж, нэг хүний амь хохирсон ноцтой осол гарчээ.
Үүрийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг тул хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчдөг нь осол гарах шалтгаан болж байгааг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс дээрх ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.



