x

МУЗН Австралийн түймэрт өртсөн иргэдэд туслах аян эхлүүллээ

Австрали улсад өнгөрсөн оны долоодугаар сараас хойш асч буй ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар 27 хүн нас барж, Шинэ Өмнөд Уэйлс мужид 2000 гаруй өрх орон гэрээ түймэрт алдаад байна. Мөн Австралийн 6 мужид ойн түймрийн улмаас 7.3 сая га газар шатаж, хагас тэрбум амьтад өртжээ.

Ойн түймэрт өртсөн иргэдэд туслах зорилгоор Австралийн улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай тусламжийн сангаас орон гэрээ бүрэн алдсан өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байгаагаас гадна түр хорогдох байруудад сайн дурын идэвхтнүүд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, анхны тусламж үзүүлэх, халуун хоол цайгаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Мөн ойн түймэрт өртсөн 20,000 иргэнд тусламж үзүүлж, 1,920 сайн дурын идэвхтэн үйл ажиллагаанд оролцож, 38,600 гаруй хүмүүсийн мэдээллийг бүртгэж авсан байна.

Гэвч Австрали улсад зуны улирал эхэлж, нөхцөл байдал хүнд хэвээр, түймэр бүрэн унтарч дуусахад цаашид их хугацаа орохоор байгаа тул ойн түймрийг унтраах үйл ажиллагаанаас гадна, гамшигт өртсөн иргэдэд гамшгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа үзүүлэхэд нэмэлт тусламж шаардлагатай байгаа аж.

Тиймээс МУЗН-ээс Австралийн ойн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аянд нэгдэхийг Монгол Улсын нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хандан уриалж, "Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аян"-ыг эхлүүлээд байна.

Хандивын данс: 

Хаан банкан дахь Монголын улаан загалмай нийгэмлэгийн 5431228453 /төгрөг/

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 49 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 50 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 10 цаг 32 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 5 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 11 цаг 19 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 11 цаг 22 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 13 цаг 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 13 цаг 30 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 13 цаг 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 13 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 13 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 15 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 15 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 16 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 16 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 16 цаг 41 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top