x

"Агаарын чанар сайжирсан ч хүхрийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байна"

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх нар ээлжит мэдээллээ хийлээ.

Одоогийн байдлаар сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтэд 1000 гаруй төрийн албан хаагч хяналт тавьж байгаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх таван өрхөөс дуудлага ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан байна. Сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтийн хувьд төвийн зургаан дүүргийн 321 цэгт Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын  газар, Онцгой байдлын газрын 1,014 төрийн албан хаагч  хяналт тавьж 24 цагаар ажиллаж байгаа тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол ирүүлсний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 252 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын ашиглалтын зууханд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар утааны шүүлтүүрээ ажилуулаагүй 11 аж ахуйн нэгж, шүүлтүүр суулгаагүй түүхий нүүрс түлж байсан 10 аж ахуйн нэгжүүдийг илэрүүлж зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Мөн тээврийн товчоодуудад 1,793 автомашинд хяналт шалгалт хийхэд 39 тээврийн хэрэгсэл түүхий нүүрс тээвэрлэж явсныг таслан зогсоожээ.

"Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй ААН-үүдэд байнга хяналт тавина"

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хяналт шалгалт тогтмол үргэлжилнэ. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд байнга хяналт тавина” гэв. Агаарын чанарын хувьд эрс сайжирсан ч  агаар дахь хүхрийн хэмжээ нэмэгдэх шинжтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр мэдээллээ.

"Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй байна"

Уг мэдээллийн үеэр БНХАУ-д бүртгэгдсэн  уушгины хатгаа дэгдэж онцгой байдал зарласан болон нийслэл Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулж нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

Т.Баатарсүх “Томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад буурсан. Одоогийн байдлаар 1,363 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй бусад эмнэлэг хэвийн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх болсонтой холбогдуулан дүүрэг хороодын өрхийн болон хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа” гэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  БНХАУ-д бүртгэгдсэн  уушигны хатгаа өвчний улмаас 44 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээлсэн байна. Тиймээс энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд зөвлөмж зөвлөгөө,  мэдээлэл сурталчилгааг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа гэв.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 9 цаг 49 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 9 цаг 51 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 11 цаг 32 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 11 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 12 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 12 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 12 цаг 22 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 14 цаг 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 14 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 14 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 14 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 14 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 15 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 15 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 16 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 16 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 16 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 17 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 17 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 17 цаг 41 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top