x

Бондын алдагдлыг Засгийн газар хариуцахаар заасан нь хамгийн том эрсдэл

Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг шийдэх агуулга бүхий хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд Б.Жавхлангаас тодрууллаа. 

-Байнгын хорооны хуралдааны үеэр Салхитын мөнгөний ордоос яаж бонд босгох вэ гэдэг асуултыг та тавьж байсан. Энэ талаар тодруулахгүй?

-Энэ асуудлыг тойроод эргэлзээ дагуулсан олон зүйл гарч ирж байна. Байгалийн баялгийг иргэдэд хүртээнэ гэдэг зарчмыг буруутгах аргагүй. Гэхдээ үүнийг гүйцэлдүүлэхдээ хамгийн зөв аргыг сонгох ёстой. 

Нөгөө талаар нэг асуудлаа шийдэхийн тулд эдийн засгаа шоконд оруулахгүй байх ёстой. Бидний сонгосон алхам эдийн засагт сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна. 

Салхитын мөнгөний ордын лецинзийг эзэмшиж байгаа “Эрдэнэс силвер ресурс” компани нь хөрвөх чадвартай, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бонд гаргаад тэр нь хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж, босгосон мөнгийг нь төр юунд зарцуулахаа шийддэг байж болно. Гэтэл гаргах гэж байгаа бонд нь зургаан хувийн хүүтэй, ямар нэг хөрвөх чадваргүй. Ийм бонд гаргахаар эцсийн худалдан авагч нь төв банкнаас өөр байхгүй болчихоод байна. 

Төв банк энд оролцоод эхэлбэл хууль зөрчинө. Гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд байна. Төв банк мөнгөний нийлүүлэлтээр үүнийг худалдаад авлаа гэхэд инфляц дээр зохих хэмжээний дарамт ирнэ. Тиймээс энэхүү халамжийн хуулийг олон талаас нь харж, чамбай гаргах хэрэгтэй. 

Халамжийн бодлого хэрэгжүүлэх маш олон хувилбар бидэнд байгаа шүү дээ. Хөрөнгө босгох боломж Засгийн газарт байгаа юм бол тэтгэврийн реформ хийхдээ зарцуулж яагаад болохгүй гэж. Тэтгэврийн зөрүүг арилгаснаар иргэдийн зээл төлөх чадвар нь нэмэгдэнэ. 

Төр халамжийн бодлого барихдаа зарлага тал дээр нь биш орлого бий болгоход нь анхаардаг байвал илүү үр өгөөжтэй юм. 

-Цаашдаа тэтгэврийн зээлгүй болно гэж байна. Мөн ахмадууд урьдчилаад тэтгэврээ авсан тохиолдолд банкуудад дарамт учруулна гэж байгаа? 

-Тэтгэвэр авагчдын гол орлогыг өөр зүйл рүү зарцуулдаг эрсдэл сүүлийн 10 гаруй жилд бий болчихоод байгаа. Үүнийг зориулалт руу нь чиглүүлнэ гэдэг нь тэтгэврийн зээлийг тэглэсний дараа үүсэх сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх зөв арга хэмжээ гэж харж байгаа. 

-Хуулийн төсөлд Хөгжлийн банк эрсдлийг нь үүрнэ гэдэг зүйл тусгасан. Гэтэл Хөгжлийн банк нь өөрөө алдагдалтай ажиллаж байна?

-Эргээд л өргөн барьсан хуулийн асуудал болчихоод байна л даа. Хуульд төв банк бондоор худалдаж авна гээд заачихсан байгаа. Төв банкан дээр бондоос үүсэж болзошгүй эрсдэл, алдагдлыг Засгийн газар хариуцна гээд заачихсан. Засгийн газар төсвөөрөө хариуцна. Төсөв гэдэг нь татвар төлөгчдийн хөрөнгө шүү дээ. Хамгийн том эрсдэл нь энэ юм. 

Хуулиараа Хөгжлийн банк нь экспорт, импортыг дэмжсэн урт хугацаанд үр өгөөжөө өгөх, хөгжлийн чиг баримжаатай бизнесийн төслүүдийг санхүүжүүлэх, баталгаа гаргах заалттай институт шүү дээ. Гэтэл Засгийн газар нийгмийн халамжийн чиглэлийн үйл ажиллагаанд баталгаа гаргана гэдэг нь бас л хууль зөрчих үйлдэл. 

Тэгэхээр аль болох Хөгжлийн банк, төв банк хоёрыг оролцуулахгүйгээр зах зээлд хөрвөх чадвартай бондыг төрийн компани гаргаад, түүгээр босгосон хөрөнгийг хэрхэн зарцуулахаа төр нь мэдээд явбал хуулийн зөрчил үүсэхгүй. 

-Энэ асуудлыг нэг мөсөн төсөвт оруулъя гэдэг саналыг зарим гишүүд хэлж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? 

-Би үүнтэй санал нийлж байгаа. Төсвөөс гадуурх эдийн засаг үүсчихвэл хяналтгүй болно. Энэ дарамтууд нь төв банкан дээр ирдэг. Төв банк нь мөнгөний бодлогын хүрээнд мөнгө хэвлэх онцгой эрхтэй. Түүгээр нь улс төрийн дарамт үүсгээд эхэлбэл хязгаарлаж чадахгүй хүнд байдалд орно. 

Харин үүний оронд төсвөөс баталгаа гаргадаг эсвэл төсөвтөө суулгаад явбал хаа нэг газраа очоод төсвийн хязгаарлалтад орж зөв харьцаагаа барих ёстой. Гэтэл төсвөөс гадуур том мөнгө үүсээд эхлэхээр хяналтаа алдах эрсдэлтэй. 

Эх сурвалж: ikon.mn

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 9 цаг 50 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 9 цаг 51 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 11 цаг 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 11 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 12 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 12 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 12 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 14 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 14 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 14 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 14 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 14 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 15 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 15 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 16 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 16 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 16 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 17 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 17 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 17 цаг 42 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top