x

Хот хоорондын тээврийн давтамжийг нэмэх шийдвэрийг тээвэрчид эсэргүүцлээ

УИХ-ын зарим гишүүд, ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж байгаа талаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд хот хооронд тээвэрлэлт хийх компанийн тоо, тээвэрлэлтийн давтамжийг нэмэх шийдвэрийг эсэргүүцэж байна гэв. 

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү: 

-"Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ юм. Өнөөдөр хот хоорондын 70 гаруй чиглэлд 67 аж ахуйн нэгжийн 1,300 гаруй жолооч, 800 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт нийт 5,000-6,000 хүнийг улсын хэмжээнд тээвэрлэдэг.

Харин УИХ-ын зарим гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар зорчигчдын нэрийг барьж, авто тээврийн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, хот хооронд явах нийтийн тээврийн давтамжийг нэмэхээр болоод байна.

Гэтэл одоогийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан бөгөөд Ховд, Увс, Баян-Өлгийд явж буй аж ахуйн нэгжүүдийн 4-5 автобус сул зогсож байна.

Өөрөөр хэлбэл, нэг жолооч сард ердөө 1-2 удаа л зорчигч тээвэрлэх төдий байгаа юм.

Ийм байхад хот хоорондын зорчигчдын нэрийг барьж, явах давтамжийг нэмэх гэж буй энэ асуудлыг нийт тээвэрчид бид эсэргүүцэж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Зам, тээврийн хөгжлийн сайд 2016 онд хот хоорондын нийт 87 чиглэлийг баталсан байдаг. Гэтэл өнөөдөр 68 гаруй чиглэлд нь л автобус тогтмол үйлчилж байгаа бөгөөд цаана нь чиглэлүүд сул байсаар байгаа юм.

Сул чиглэлүүд байсаар байхад хэр туршлагатай нь мэдэгдэхгүй компаниудыг Увс, Баян-Өлгийн чиглэлд нэмэлт давтамжаар явуулахаар шаардаж байгааг ойлгохгүй байна.

Тиймээс бид эрх бүхий албан тушаалтнуудад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байдлаа зогсоохыг шаардаж хэвлэлийн хурал хийж байгаа" гэдгийг нэмж хэлэв.

"Зорчигч нь нэмэгдэхгүй байхад үйлчлэх аж ахуйн тоог нэмэх нь одоо байгаа жолооч нарынхаа өдрийн хоолны талыг булааж байгаа хэрэг"

"Газрын Од" компанийн захирал н.Энхбат:

-"2016 оноос хойш хот хоорондын нийтийн тээвэрт 20 гаруй аж ахуйн нэгж нэмэгдсэн. Зорчигч урсгалын тооцоогоор жилд хот хооронд зорчигчийн тоо 200 мянгаар л нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл 2018 онд бид хот хооронд давтагдсан тоогоор 3.2 сая хүн тээвэрлэж байсан бол аж ахуйн нэгжийг нь 1/3-ээр нэмэгдчихээд байхад зорчигчийн тоо нь 200-хан мянгаар нэмэгдсэн.

Тухайлбал, Баян-Өлгий аймагт хоёр компанийн 40 гаруй тээврийн хэрэгсэл, 100 гаруй жолооч долоо хоногт өдөр бүр нэг гаралттайгаар хот хооронд үйлчилж байна. Тэдгээр автобусны нэг риссийн суудал ашиглалт 90 хувьтай байх ёстой байтал 58-61 хувьтай байгаа бөгөөд компанийнх нь парк ашиглалт нь 31 хувь байна.

Энэ нь нийт 300 гаруй автомашины 100 гаруй нь л гэрээгээр үйлчлээд бусад нь сул зогсож байна гэсэн үг.

Зорчигчийн тоо нь нэмэгдэхгүй байхад аж ахуйн тоог нэмнэ гэдэг нь одоо явж байгаа жолооч нарын өдрийн хоолны талыг булааж байгаа хэрэг” гэсэн юм.

"Авто тээврийн салбарт ямар нэг ажил явагдахгүй байна"

Монголын авто тээврийн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Пүрэвсамбуу: 

-“Авто тээврийн салбарт төрийн бодлого алдагдсанаас болж ийм хууль бус зүйл хийгдээд байна.

Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулж эрх бүхий албан тушаалтнууд хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагаанд оролцож байгааг эсэргүүцэж байна.

Мөн бид эндээс гараад ЗТХЯ-д очиж, албаны хүмүүстэй уулзахаар боллоо. Учир нь 2016 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн яам дөрвөн сайдын нүүр үзэж байгаа бөгөөд авто тээврийн салбарт ямар нэг ажил явагдахгүй байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.242.243.29)
    нэмэхийн оронд давхар автобус
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 11 цаг 4 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 11 цаг 5 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 цаг 47 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 13 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 20 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 цаг 34 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 13 цаг 37 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 15 цаг 43 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 15 цаг 45 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 15 цаг 47 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 15 цаг 48 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 49 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 17 цаг 8 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 17 цаг 10 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 17 цаг 16 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 17 цаг 25 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 18 цаг 4 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 18 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 18 цаг 55 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 18 цаг 56 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top