НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гаригт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны нэгдүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60,000,000 /60 сая/ төгрөг байна.
Сануулахад, 2019 онд хэвлэгдсэн баталгаажуулаагүй байгаа төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны энэ сарын 8-ны 23.59.59 цагт хаагдах тул бүртгүүлж амжаагүй байгаа баримтаа дээрх хугацаандаа бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.



