Засгийн газрын өнөөдрийн/2020.01.06/ хуралдаанаас сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болж байна.
ЭМЯ-наас томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлжээ. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг сунгах саналыг хүргүүлээд байгаа юм.



