x

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг “Токио-2020” олимпын эрхээ баталгаажууллаа

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд гурван өдөр үргэлжилж, өчигдөр шилдгүүдээ шалгаруулав.

Тус тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг жингийн медальтнууд тодорсон бол өнөөдөр 6 жингийн дагах болон шигшээ барилдаан болж аваргуудаа шалгаруулснаар УАШТ өндөрлөнө. МЧБХ-ноос гурав дахь өдрийн медалийн эздийг танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д  /23 бөх/: 1. Цэрмаагийн Чинзориг /Хангарьд/  2. Намсрайн Ганбаяр /Женко/ 3. Эрдэнэбатын Төгсжаргал /Хасу-Мегастарс/, Баярсайханы Алтангэрэл /Хангай хайрхан уул/

Ази тивийн 23 хүртэлх насны АШТ-ий хүрэл медальт, спортын мастер Ц.Чинзориг хоёр жилийн өмнө нь Орхон аймагт хүртсэн мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж анх удаа Монгол Улсын аваргаар тодорлоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Женко” клубийн Н.Ганбаярыг ялсан. Тэгвэл “Хасу-Мегастарс” клубийн 19 настай тамирчин Э.Төгсжаргал, “Хангай хайрхан уул” дэвжээний тамирчин Б.Алтангэрэл нар хүртэв. Э.Төгсжаргал УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, нэг дэвжээний Б.Түмэнцогтыг 3:2-оор, Б.Алтангэрэл Баянхонгор аймгийн тамирчин П.Мөнх-Эрдэнийг 10:8-аар тус тус ялж улсын аваргаас анхны медалиа зүүсэн.

74 кг-д /16 бөх/: 1. Занданбудын Сумъяабазар /Хангарьд/  2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /Хилчин/ 3. Бат-Эрдэнийн Бямбадорж /Алдар/, Мэндбилэгийн Тэмүүжин /МУБИС/

Өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ З.Сумъяабазар улсын хошой аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бат-Эрдэнийг 2:1-ээр ялж аваргаа хамгааллаа. Тэрбээр гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох Азийн олимпийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Хүрэл медалийг 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бямбадорж,, МУБИС-ийн 19 настай залуу тамирчин М.Тэмүүжин нар хүртсэн. Сонирхуулахад, тэд өнгөрсөн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд яг энэ дарааллаар медалийн тавцанд зогсч байв. Гурав дахь олимпийн “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат өчигдөр шөвгийн наймд Б.Бат-Эрдэнэд 8:8-аар ялагдсан бөгөөд өнөөдөр бэртлийн улмаас дэвжээнд гараагүй аж.

79 кг-д /22 бөх/: 1. Дамжингийн Батзул /Хасу-Мегастарс/ 2. Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ /Аврагч/ 3. Амгаланбаатарын Бат-Эрдэнэ /Хангай хайрхан уул/, Ган-Очирын Даянбилэг /Алдар/

Сүүлийн гурван жил энэ жинд хэнд ч тахимаа өгөөгүй, Монгол Улсын найман удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж залуучуудад боломж олгож УАШТ-ийг өнжсөн. Тэгвэл үүнийг “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Батзул ашиглаж шигшээ барилдаанд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хүрэл медальт, “Аврагч”-ийн Д.Төгс-Эрдэнийг оноогоор цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо. Харин өнгөрсөн жилийн УАШТ-ий хүрэл медальт “Хангай хайрхан уул” дэвжээний А.Бат-Эрдэнэ амжилтаа бататгасан бол “Алдар”-ын Г.Даянбилэг анхны хүрэл медалиа хүртэв.

53 кг-д /8 бөх/: 1. Бат-Очирын Болортуяа /Женко/ 2. Ганбаатарын Отгонжаргал /Алдар/ 3. Амгаланбаатарын Наранцацрал /Эрч/, Эрдэнэчимэгийн Сумъяа /Хилчин/

Дэлхийн дэд аварга ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Энхцэцэг гээд хэн хэнийгээ ялж мэдэх дөрвөн тэнцүү өрсөлдөгч энэ жинд хүч үзсэн юм. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа хагас шигшээд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяаг 14:7-гоор алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ Г.Отгонжаргалд 0:6-гаар ялагдаж яваад цэвэр ялж хоёр жил дараалан улсын аварга болсноос гадна Токиогийн олимпийн наадмын эрхийн тэмцээнд оролцохоор боллоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд хашир туршлагатай ОУХМ Э.Сумъяа “Хангарьд”-ын Ц.Халиуныг, “Эрч”-ийн А.Наранцацрал ОУХМ Б.Энхцэцэгийг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо.

57 кг-д / 7 бөх/: 1. Болдсайханы Хонгорзул /Женко, Баянхонгор/ 2. Алтанцэцэгийн Батцэцэг /Хасу-Мегастарс/ 3. Пүрэвхүүгийн Шинэхүү /Эрч/

Өнгөрсөн жилийн улсын аварга ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хоёр ч жин алгасан 62 кг-д барилдахаар болсон. Гол өрсөлдөгч нь жин өгссөнөөр 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэгдэж байв. Харин шигшээ барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга “Женко” клуб, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзулд 2:8-аар ялагдлаа. Ийнхүү Б.Хонгорзул 18 настайдаа /ирэх наймдугаар сард 19 нас хүрнэ/ насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, олимпийн эрх олгох тэмцээнд оролцохоор болов. Энэ жинд “Эрч” клубийн тамирчин ОУХМ П.Шинэхүү дэвжээний дүү, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 8:6-гаар ялснаар хүрэл медалийн эзэн болов.

65 кг-д /11 бөх/ : 1. Зоригтын Болортунгалаг /Хилчин/ 2. Баяраагийн Майцэцэг /Алдар/ 3. Отгонбатын Оюунтуяа /Цастын барс/, Баасанхүүгийн Дэлгэрцэцэг /Аврагч/

Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг түрүүлэв. Түүний хувьд улсын аваргаас өмнө нь хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү анх удаагаа улсын аварга болов. Тэрбээр шигшээ барилдаанд “Алдар”-ын залуу тамирчин Б.Майцэцэгийг цэвэр ялсан. Энэ жинд хүрэл медалийг 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ О.Оюунтуяа, өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт “Аврагч”-ийн 18 настай тамирчин Б.Дэлгэрцэцэг хүртэв.

68 кг-д /5 бөх/: 1. Соронзонболдын Батцэцэг /Хилчин/ 2. Энхсайханы Дэлгэрмаа /Хасу-Мегастарс/ 3. Очирбатын Насанбурмаа /Женко/

Энэ жинд 5 бөх тойргоор барилдаж “Токио-2020” олимпын эрх авч ирсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг өнөөдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт гавьяат тамирчин О.Насанбурмааг цэвэр ялснаар Монгол Улсын аваргаар найм дахь удаагаа тодорсноос гадна “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулав. Улсын аваргын өмнө багш, дасгалжуулагчид удтал хэлэлцэж, “Нур-Султан-2019” ДАШТ-ээс олимпын эрх авсан тамирчин хэрэв улсын аваргад түрүүлбэл олимпын наадамд шууд оролцуулна гэсэн шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн найман медальтай манай шилдэг хоёр бөхийн барилдаан тун сонирхолтой өрнөж О.Насанбурмаа гавьяат 9:0-ээр хошуучилж байсан ч С.Батцэцэг шийдсэн мордох мэхээ даацтай хийж цэвэр ялсан. Энэ жинд мөнгөн медалийг ОУХМ Э.Дэлгэрмаа хүртэв. Тэрбээр өмнөх өдөр нь гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1-ээр, ОУХМ “Алдар”-ын Э.Даваанасанг цэвэр ялж Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 3:5-аар илүүрхэж яваад цэвэр даруулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 12 цаг 8 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 12 цаг 10 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 13 цаг 51 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 14 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 25 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 цаг 39 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 14 цаг 41 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 16 цаг 47 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 16 цаг 49 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 16 цаг 52 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 16 цаг 53 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 54 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 18 цаг 12 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 18 цаг 14 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 18 цаг 21 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 18 цаг 29 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 19 цаг 9 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 19 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 59 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 20 цаг 0 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top