x

Хүүхдийн мөнгө олгоход амьжиргааны босго оноо харгалзахгүй

Хүүхдийн мөнгийг олгоход амьжиргааны түвшний босго оноог харгалзахгүй боллоо. 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн, 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт сар бүрийн тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгохоор Засгийн газар шийдвэрлээд байна. 

Үүний дагуу өмнө нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авч байсан өрхийн хүүхдүүд хэвээрээ авах учир ямар нэг өөрчлөлт байхгүй. Харин амьжиргааны түвшин дээгүүрт тооцогдож, хүүхдийн тэтгэмжээс хасагдсан өрхүүд одоо хүсэлт гаргаснаар тэтгэмж хүртэх боломжтой болсон талаар ХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсээс мэдээлж байна. 

Хүсэлт гаргах өрх гэдэгт өмнө нь хувь болон босго заасан өрхийн судалгаанд заавал хамрагдсан эсэх нь хамаарахгүйгээр, бүртгэлтэй өрх бүрийн хүүхдүүдийг хамруулахыг хэлж байгаа аж. Хүүхдийн мөнгө авахын тулд иргэд дурын банканд хандан хүүхдийн нэрийн дансыг нээлгэсэн байх ёстой. Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй, банканд дансаа нээлгэсэн хүүхдийн мөнгө шууд ороод явах аж.

 

Шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тухайд тухайн өрхийн мэдээлэл нь мэдээллийн санд байгаа бол хүүхдийн  бүртгэл нь нэмэгдээд явна. Тиймээс тухайн өрх дахин хүсэлт гаргаж, судалгаанд орох шаардлагагүй юм. Иргэд харьяа дүүргийнхээ хороо, халамжийн хэлтэст хандан өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй эсэхээ нягталж тодруулж болно.

Дээрх шийдвэрийн дагуу ХНХЯ-наас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймаг, орон нутаг, дүүргийн Хөдөлмөр нийгэм, халамжийн газар, хэлтэст үүрэг чиглэл өгч, өнөөдрөөс хүргүүлж буйг мэдээллээ. Тиймээс иргэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой санал хүсэлт, мэдээллийг өөрийн харьяа дүүрэг, хорооноосоо авах боломжтойг мэдэгдлээ. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1 сая 168 мянган хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. 

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэх нь. Тэтгэмжийг хүүхдийн 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 36 орчим тэрбум төгрөг нэмж шаардахаар тооцсон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 12 цаг 7 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 12 цаг 8 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 13 цаг 50 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 14 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 23 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 цаг 37 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 14 цаг 40 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 16 цаг 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 16 цаг 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 16 цаг 50 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 16 цаг 51 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 18 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 18 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 18 цаг 19 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 18 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 19 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 19 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 19 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top