x

Баярын өдрүүдэд цасанд суусан, төөрсөн дуудлага хамгийн их иржээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 5,232 алба хаагч, 1,269 аврах, гал унтраах автомашин (давхардсан тоогоор)-тайгаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэжээ.

Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 21, обьектын гал түймрийн 20, нийт 41 удаагийн дуудлагаар ажиллаж 51 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Зэгстэйн даваа” гэдэг газар 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан зам, тээврийн ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Г (47 настай, эмэгтэй)-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад;
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаархорооны нутаг дэвсгэрт “Тэс петролиум” ХХК-ийн “Дэйвүү” загварын автомашины чиргүүлийн /6 тн/ сав цоорч шатахуун асгарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн нийт 20 албан хаагч 12 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж асгарсан шатахууныг саармагжуулан аюулгүй болгож, жолооч Д (47 настай, эрэгтэй)-ын зүүн гарын 4 хуруу хөлдсөн байсныг анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлсэн байна.
  • Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Эрдэнэцагаан сумын нутагт дэвсгэрт 10 хүн, Хэнтий аймгийн Баянхутаг, Биндэр, Бор-Өндөр, Галшар, Мөрөн, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 20 хүн малдаа яваад, мөн автомашинтай сум, орон нутаг хооронд зорчих үедээ төөрсөн, сураггүй болсон, цасанд суусан тухай дуудлагаар тус аймгуудын Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж  нийт 30 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна.  
  • Мөн Сүхбаатар аймгийн Асгат суманд 12 хүнтэй, 1 автомашин, Уулбаян суманд 2 хүнтэй, 1 автомашин, Эрдэнэцагаан суманд 3 хүнтэй, 1 автомашин, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2 хүнтэй, 1 автомашин, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1 хүнтэй, 1 автомашин нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 автомашинаар зорчиж явсан 20 хүн цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газар ажиллаж тусламж үйлчилгээ үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 12 цаг 7 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 12 цаг 8 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 13 цаг 50 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 14 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 23 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 цаг 37 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 14 цаг 40 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 16 цаг 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 16 цаг 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 16 цаг 50 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 16 цаг 51 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 53 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 18 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 18 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 18 цаг 19 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 18 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 19 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 19 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 19 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top