УБТЗ-ын "Аялал жуулчлалын төв"-өөс 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр уламжлал ёсоор "Нар харах аялал"-ыг зохион байгууллаа. Нар харах аяллын галт тэрэг өнөө өглөө 05:50 цагт вокзалаас хөдөлсөн бөгөөд галт тэрэгний багтаамжаас шалгаалж, 350 хүн оролцсон байна.
Монголчууд шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээдэг тул шинэ оны өглөө нар харах ёслолын тасалбар эрэлт ихтэй байжээ. Шинэ оны эхний өглөө нар 08 цаг 40 минутын орчимд мандав.



