x

"Ид шидийн орон"-ы цэцэрлэгийн хувьсах зардлыг улсын төсвөөс олгоно

“Лантуун дохио” ТББ-ын зохион байгуулсан "Ид шидийн орон" төсөлд 60 гаруй мянган байгууллага хувь хүн хандив тусламж өгснөөр олон улсын жишиг стандартад нийцсэн хүүхэд хамгааллын төв сүндэрлээд байна.

Сургуулийн өмнөх насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, сэтгэл заслын, иог балетын гэхчлэн тус тусын онцлогтойгоор танхимыг шийдсэн энэ төв хэдийнээ хүүхдүүдийн ирэх дуртай газар болж, өдөрт 70-аас илүү хүүхэд зочилж, ном уншиж, халуун сүүгээр дайлуулдаг ажээ.

Уг төсөлтэй танилцсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Ид шидийн орон" төвийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл гармагц улсаас хувьсах зардлыг олгоно гэв.

Арваннэгдүгээр сарын 1-нд тохиодог Үндэсний өгөх өдрийн хүрээнд байгууллага хувь хүмүүс “Ид шидийн орон 2” төсөлд хандив өргөж 24 цагийн дотор 345 сая төгрөг цуглажээ. Энэ мөнгөөр дутуу байсан балет, иог бүжгийн дугуйлан, хөдөлгөөн заслын анги тахимыг тохижуулахад зарцуулж байгаа талаараа “Лантуун дохио” ТББ-ын дарга Ч.Ганжавхлан танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Хүүхэд хамгааллын төлөө хийсэн энэ том ажлаар бахархахгүй байх аргагүй юм. Жижиг гэлтгүй бүх зүйл хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг хангаж чанартай түвшинд хийгдсэнд баяртай байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс бодлогын хувьд дэмжих болно“ гээд БСШУСЯ-ны бэлэг болох компьютер, хүүхдийн номуудыг гардуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 12 цаг 7 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 12 цаг 8 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 13 цаг 50 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 14 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 23 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 цаг 37 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 14 цаг 40 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 16 цаг 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 16 цаг 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 16 цаг 50 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 16 цаг 51 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 53 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 18 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 18 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 18 цаг 19 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 18 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 19 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 19 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 19 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 19 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top