Орон сууцны гадаа тавьсан байсан машинууд шатжээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний 05.05 цагт Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны байрны гадаа машин шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтрах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай очин 20 минут ажиллаж унтраасан боловч галын улмаас 4 машин шатжээ. Одоогоор галын дүгнэлт гараагүй буюу гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.



