Нийслэлийн Баянгол дүүрэг, Гэмтлийн эмнэлгээс уруудах замд цистерн машин осолдож зам дээр шатахуун асгарчээ. Одоогийн байдлаар ослын газарт тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг замын цагдаагийн газраас зохицуулж, онцгой байдлын гал унтраах аврах ангийн 20 гаруй албан хаагч асгарсан шатахууныг соруулж байгаа ба Цистерн машины чиргүүлээс нэг тонн гаруй шатахуун асгарчээ.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр жолооч нь гартаа гэмтэл авсан учир ойролцоох Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг рүү явжээ.



