x

Дэд консул Б.Баттүшиг хар тамхины бүлгийг илчилнэ

“Монголын дипломатч өөрийн улсын хуулийн байгууллагын өндөр албан тушаалтанд мэдүүлгээ өгөхийг хүсэв” гэж Германы tag24.de мэдээллээ.

70 кг героин тээвэрлэж яваад баригдсан Истанбул дахь Монголын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх ажиллагаа энэ сарын 18-нд дуусах байсан ч Дрезден хотын шүүх энэ хугацааг тодорхой бус хугацаагаар сунгажээ.

Учир нь Б.Баттүшигийн мэдүүлсэн “тусгай үүргийн тагнуулын ажиллагаа явуулж байсан” гэх мэдээлэл хэд хэдэн гэрчийн мэдүүлэгт мөн дурдагдсан нь Германы шүүхийн анхаарлыг татсан аж.

Мөн Б.Баттүшигийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ Монголын хууль хяналтын өндөр албан тушаалтанд мэдүүлгээ өгөх хүсэлтэй байгааг уламжилсан байна. Шүүх энэ хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн бөгөөд хаалттай хийхийг хүссэн Б.Баттүшигийн хүсэлтийг хангах эсэх нь тодорхойгүй байна. 

12 дугаар сарын 27-нд Германы tag24.de мэдээллийн сайтад энэ талаар нийтлэхдээ “Өнгөрсөн тавдугаар сард 17 дугаар хурдны зам дээр Монголын дипломат С.Эрдэнэбаярын жолоодож явсан Мерседес бенз Е350 маркийн автомашиныг саатуулсан. 

Хэдийгээр халдашгүй эрхтэй боловч Германы Гадаад хэргийн яамнаас шалгах зөвшөөрөл авч үзлэг хийхэд гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг героин тээвэрлэж явсан тул хамт явсан Истанбул дахь Монголын дэд консул Б.Баттүшигийн хамт саатуулсан юм.

Тэднийг 11 дүгээр сараас шүүж эхэлсэн бөгөөд өмгөөлөгч нь “нууц ажиллагааны хүрээнд явуулсан ажил тул Монголын хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтанд л мэдүүлэг өгнө” гэдгийг уламжилжээ. Мөн хэд хэдэн гэрч бүрхэг мэдээлэл өгсөн тул цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Дэд консул Б.Баттүшиг шүүх хурлыг хаалттай хийх, ялангуяа хэвлэлийнхнийг оруулалгүй үргэлжлүүлэх хүсэлт тавиад байгаа” тухай өгүүлжээ.

Харин ГХЯ, ТЕГ-аас Б.Баттүшигтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхийг татгалзсан бөгөөд зөвхөн дипломат шугамаар мэдээ ирсэн тохиолдолд хариулт өгөх боломжтой гэв. Жирийн нэг монгол дипломатч гурван сая евро буюу 9.1 тэрбум төгрөгөө хар тамхины наймаанд эргэлдүүлдэг гэхэд итгэмгүй.

Тэд Турк, Истанбулын мафийн бүлэглэлийн гар хөл болсон, эсвэл Монголын дипломат албанд бугшсан хууль бус наймааг илрүүлэх, задлах зорилготой шургасан нууц ажилтан гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлээд буй. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг хамгийн анхааралтай ажиглаж буй хэсэг бол харьд эх орноо төлөөлөн суугаа зарим дипломатч, тэдэнтэй “ажил хэргийн” харьцаатай бүлэглэл гэдэг нь тодорхой. 

Өмнөх нь 3.9 жилийн ял аваад чимээгүй үлдсэн, харин одоо... 

Социалист нийгмийн үед янжуурын наймаагаар эхэлсэн дипломат ачаанд хууль бус бараа тээвэрлэдэг жишиг мансууруулах бодис, эм бэлдмэл, татвараас нуун дарагдуулсан их хэмжээний тамхи зэргээр төрөлжин “хөгжсөн”.

Дрезден хотноо есдүгээр сард нийт 40 мянган евро буюу 116.4 сая төгрөгийн үнэ хүрэх 150 мянган ширхэг өвчин намдаах үйлчилгээтэй “лоразепам” гэх эмийг дипломат ачаанд нууж, Будапештаас Берлин хүргэхээр явж байсан ОХУ-ын Буриад улс дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын худалдааны атташе Т.Мөнхбатад 3.9 жилийн ял оноосон.

Тэрбээр “түрээсэлсэн машинд ийм ачаа байсныг мэдээгүй бөгөөд Германд энергийн ундааны савлагааны үйлдвэрлэл судлах ажлаар явж байсан” хэмээн мэдүүлсэн. Мөн “бизнесээс олсон ашгаа мазаалай хамгаалах үйлсэд зориулах гэж байсан” гэж мэдүүлснийг Германы хэвлэлүүд элэглэн дооглож байв.

Харамсалтай нь, Т.Мөнхбат Германд үйлдвэрлэл судлах ямар ч бизнесийн уулзалт товлоогүй бөгөөд чухам “хэн мазаалай хамгаалах нь тодорхойгүй” хэмээн тус улсын хэвлэлийнхэн худал мэдүүлгийг нь ёжлон түгээж байлаа. Монголын дипломатчдын гүн гүнзгий холбогдсон хууль бус наймааны хэргүүд өмнө нь ингэж өндрөө авч, олон улсад шившиглэгдээгүй байв.

Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж буй дипломат албаны 69 хүний нэр, тэдгээрээс цөөн хоногоор хоригдож, мөн торгууль төлж байсан тохиолдлоос өөрөөр гэмт үйлдэлд нь шийтгэл оноож байсангүй. Харин энэ удаад Б.Баттүшигт есөн жилийн ял төлөвлөн, шүүх ажиллагаа үргэлжилж байна.

Тэр “үхэхийн өмнө үхэр буугаа тавина” гэгчээр бохирдоод буй Монголын дипломат албыг цэвэрлэхүйц мэдээлэл өгч чадах уу, эсвэл зөвхөн амиа хоохойлж, хугацаа хожихын тулд “үлгэр” зохиож байна уу гэдгийг шударга шүүхийн үлгэр дуурайл болсон ХБНГУ-д өрнөж буй үйл явцаас тодорхой болох юм.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (103.229.122.206)
    иймэрхүү хулгайч луйварчид гэмт хэрэгтэнгүүд энэ тѳр засаг гадаадад суугаа элчин тѳлѳѳлѳгчѳѳр зѳндѳѳгѳѳрѳѳ байгаа ямар сайндаа жар далаар нь интерполоор ирэн сурвалжилж хайж байхуу.бузруудыг бүгдийг нь устгахынсан.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.210)
    Хүнээ танихгүй.судалгаагүй ийм юм гэж байхуу.Гадаад хэргийн сайдаа??!!
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.108.211)
    Монгол хүн бидний амиа хоохойлсон шуналтай шударга бус зан үнэхээр шившиг юмаа Ичиж үхмээрээ Авилга танил талаа гадаадад бүү томилооч Ядаж ... Шунал мөнгө бас дахин шунал мөнгө дэлхийн шившиг болоод байна
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Zochin (202.55.188.36)
    Ter general bolood bga Gerel guyai ali deerees GHYamnii konsuliin heltesiin darya Bsn .ter ued diplomatic nar yanjuuriin kontroband hiideg bsn sh de.odoo bur har tamhi bolood bugshaad bgn bna l da.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.212.116.48)
    Хулгайч МОНГОЛ
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Яам ба яам (202.126.89.172)
    Мазаалай хамгаалах сангийн тэргүүн нь сайд Цогтбаатар байдаг юм байна
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 13 цаг 7 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 13 цаг 8 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 14 цаг 50 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 15 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 23 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 15 цаг 37 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 15 цаг 40 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 17 цаг 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 17 цаг 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 17 цаг 50 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 17 цаг 51 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 17 цаг 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 19 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 19 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 19 цаг 19 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 19 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 20 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 20 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 20 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top