x

“Алтан-Өд” наадам 19 дэх жилдээ шилдгүүдээ тодрууллаа

Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам боллоо. Тус наадмыг 2001 оноос эхлэн зохиогдсон агаад 19 дэх удаагаа ийнхүү шилдгүүдээ тодруулж байна.

Тус наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн уламжлалт найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулав.

Наадмыг нээж МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав үг хэлсэн юм. Тэрбээр “Хааны шилтгээн нэртэй саруул сайхан өргөөнд хүрэлцэн ирсэн авьяас билгийн сод хүмүүн та бүхний амар амгаланг айлтгая. Бид энэ жил МЗЭ үүсэн байгуулагдсан 90 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ жил олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Тийм учраас утга зохиол, яруу найраг, зохиолчдын сэргэлт, хувьсал өөрчлөлтийн жил байсан болов уу. Хөдөө хотод ялгаагүй олныг хамарсан сэтгэлд нь хүрсэн сайхан үйл явдал тохиолдсон. Үүний нэг нь Завхан аймгийн Тамгын газар, Зохиолчдын эвлэлээс хамтран комисс байгуулж Дорно дахины их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 жилийн ойг гоо сайхны өндөр хэмжээнд тэмдэглэсэн.

В.И.Инжинашийн хэлдгээр чөмгөө дундартал бичсэн зохиол бүтээлийг шалгаруулахад бэлэн боллоо. Зохиол бүтээл туурвих гэдэг амаргүй ажил. Оюуны асар хүнд хөдөлмөр. Магадгүй 5-10 жилийн хөдөлмөрөө зарцуулсан байж болох. Гэхдээ энэ удаа 2019 онд туурвин гаргасан шилдэг бүтээлийг шалгаруулж байгаа юм. Энэ жилийн Алтан Өд уралдаанд зохиолчдын жилийн турш нөр их хөдөлмөр, хүч сорин бичсэн зохиолуудаас найман төрөлд шилдгийг шалгаруулах нь их хүнд байлаа. Хэдийгээр шилдгээр шалгараагүй ч гэсэн эхний таван байрт бүтээл нь шалгарна гэдэг бол том амжилт, нэр төрийн хэрэг юм” хэмээн онцолсон юм.

“Найр ахаасаа наадам дүүгээсээ” гэдэгчилэн хамгийн эхэнд хүүхдийн зохиолын төрлийн шилдгийг шалгаруулахаар болов. Тус төрөлд 11 зохиолчийн 17 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд Б.Нацагдоржийн “Аз жаргалын дээл”, Б.Баясгалангийн “Дэлхий дүүрэн асуулт”, Х.Дэмбэрэлийн “Торомны уралдаан”, Ж.Оюунцэцэгийн “Хоёр бүжин”, С.Пүрэвсүрэнгийн “Сээтэн, соотон хоёр” зэрэг таван бүтээл шалгарч үлдсэн байна. Шилдгийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Н.Уранбилэг зарласан юм. Зохиолч Б.Баясгалангийн “Дэлхий дүүрэн асуулт” шилдгээр шалгарлаа. “Хүүхдийн зохиолыг сайн бичихгүй бол болдоггүй. Хүүхэд бол хамгийн том уншигч байдаг“ гэдгийг ахмад зохиолчид онцолж, урмын үг харамгүй хайрласан юм.

“Алтан Өд -2019” наадмын Утга зохиолын орчуулгын зохиолын төрөлд таван бүтээл ирснээс хоёрдугаар шатанд орчуулагч О.Жаргалсайханы “Гэнжийн туульс”, Б.Баясгалан зохиолчийн “Дур булаам” зэрэг бүтээлүүд шалгаран үлдсэн байна. Тус төрлийн шилдгийг нэрт орчуулагч Н.Гэндэндарам нэрлэлээ. Орчуулагч О.Жаргалсайханы “Гэнжийн туульс” тус төрлийн шилдгээр нэрлэгдлээ. Энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлөөс орчуулагчдад Н.Гэндэндарамаа гуайн нэрэмжит шагналыг хоёр жилд нэг удаа олгохоор болсныг дуулгасан юм.

“Алтан Өд -2019” наадмын Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд Д.Ганбаатарын “Урвуу үзэгдэл”, Ц.Цэрэнгийн “Ринчен”, Н.Баасансүрэнгийн “Буяннэмэх” зэрэг бүтээлүүд хоёрдугаар шатанд өрсөлдсөн байна. Тус төрлийн шилдгийг Төрийн шагналт зохиолч Д.Төрбат нэрлэсэн. Шилдгээр зохиолч Ц.Цэрэнгийн “Ринчен” хоёр боть шалгарлаа. Ц.Цэрэн хэлэхдээ “Энэхүү шагналыг Б.Ринчен багш надад өглөө хэмээн ойлгож байна. Энэ жил олон жил хүлээсэн Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнуулсан. Өнөөдөр дахин Алтан Өдийн эзнээр шалгарч байгаа нь багш минь намайг харж үзэж байгаа хэрэг юм. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан.

Шог хошин болон баримтат зохиолын төрөлд найман бүтээл ирснээс хоёрдугаар шатанд Ж.Сарантуяагийн “Хошин хөрөг”, Н.Даваадашийн “Буян нүглийн зурлага”, Д.Дамдинжавын “Гол тоглогч” бүтээл шалгарсан байна. Тус төрлийн шилдгээр Зохиолч Н.Даваадашийн “Буян нүглийн зурлага” зохиол шалгарсан юм. “Алтан Өд”-ийн эзэн Н.Даваадаш хэлэхдээ “Өнөөгийн нийгэмд сайн, саар зүйл олон байна. Зохиолч миний нүдээр монголчуудын оюун сэтгэхүйд асар их хямрал үүсч, монгол хүний зан төрх, ааш араншин хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс зохиолч бид нийгмийн оюун санаанд гэгээрэл, боловсрол, нигүүлсэнгүй үзэл шингээхсэн гэж бодож, санаж явдаг. Энэ ч үүднээс миний бие нийгэмд өрнөж байгаа уйлмаар, шоглож инээмээр, заримдаа бухимдмаар олон асуудлын талаар өөрийнхөө бүтээлдээ тусгаж нийгмийн оюун санаанд бага ч болов гэрэл гэгээ үзүүлэхсэн гэж хүсдэг юм. Түүний нэг нь шилдгээр шалгарсанд баяртай байна. Ирэх онд зохиолчдийн ганзага дүүрэн байх болтугай” гэв.

Энэ үеэр Соёмбо принтинг компани тус төрөлд шилдгээр шалгарсан зохиолчид номоо хэвлүүлэх эрх бүхий хоёр сая төгрөгийн эрхийн бичгээр жил бүр урамшуулахаар болсоныг дуулгаж “Алтан өд”-ийн эзэнд гардуулсан юм.

“Алтан Өд -2019” наадмын Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд 14 бүтээл ирүүлсэн байна. Эдгээр бүтээлээс хоёрдугаар шатны шалгаруулалтад Г.Болормаагийн “Цэцэг сүлжсэн инээд”, П.Майнбаярын “Хагас нь эс хагас нь элс”, Б.Цоожчулуунцэцэгийн “Сэтгэлд зурсан аялгуу” зэрэг бүтээлүүд тунаж үлджээ. Шилдгээр П.Майнбаярын “Хагас нь эс хагас нь элс” бүтээл шалгарчээ. “Алтан өд”-ийн эзэн П.Майбаяр “Уран бүтээл туурвиж эхэлсэн үеэс минь дэмжиж, тусалж ирсэн үзэг нэгт нөхдөдөө баярлалаа. Цаашид уран бүтээлийн хөгжил, хандлага шинэ шатанд гарч монголын зохиолчид хосгүй бүтээл туурвиасай хэмээн хүсч байна” гэв.

“Алтан Өд -2019” наадмын Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд өрсөлдүүлэхээр 15 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд Л.Дашнямын “Их төөрөг”, С.Оюуны “Домогт хүрэн халзан”, М.Уянсүхийн “Аварга мод”, Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй”, Ц.Оюунбатын “Чимээгүй одогсод” зэрэг бүтээл шалгарч үлдсэн байна. Шилдгээр зохиолч М.Уянсүхийн “Аварга мод” тодорсон юм. М.Уянсүх хэлэхдээ “Миний бие утга зохиолын төрөлд 20 гаруй жил оюун ухаанаа сорьж байгаа. Аварга мод бүтээлээрээ өөрийн үзэж туулсан, сонссон амьдралын талаар олон жил бодож явсныхаа эцэст бичсэн юм. Монголын уран зохиолын гал голомт ямагт өөдөө дээшээ байхыг билэгдье” гэв.

Наадмын хамгийн олон уран бүтээлч “шандас сорьдог” яруу найргийн төрөлд 26 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд Э.Гантулгын “Эмт одын бороо”, А.Лхагвын “Дөрөөн дээрээ”, Б.Батхүүгийн “Хүн цаглабар” Д.Дамдинжавын “Дотоод тэнгэр”, Д.Дашдондовын “Зохист гүн” зэрэг бүтээл шалгарсан байна. Тус төрлийн шилдгийг СГЗ С.Оюун нэрлэсэн. Шилдгээр зохиолч Д.Дашдондовын “Зохист гүн” шалгарчээ. Шилдэг бүтээлийн эзэн Д.Дашдондов хэлэхдээ “Өнгөрсөн оны Алтан Өд наадамд “Сэтгэлийн урлан” шүлгийн ном сүүлийн шатанд шалгаран үлдэж байсан. Харин энэ жил МЗЭ-ийн 90 жилийн түүхэн ойгоор энэ наадмын шилдгээр шалгарсандаа баяртай байна. Бид цаашдаа дэлхийтэй, он цагтай уралдах эрхэм зорилго өвөртөлж байна. Та бүхний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье” гэв.

“Алтан Өд -2019” наадмын Жүжиг, кино зохиолын төрөлд Б.Цогнэмэхийн “Шилмэл жүжиг, кино,Т.Бум-Эрдэнийн “Нүрзэд хаачив”, Т.Цэрэнсодномын “Холбоо цагаан туульс” зэрэг бүтээлүүд шалгарсан байна. Тус төрлийн шилдгийг МУАЖ, нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн хүрэлцэн ирсэн байна. Тус төрлийн шилдгээр зохиолч Т.Бум-Эрдэнийн “Нүрзэд хаачив” бүтээл шалгарсан байна. Т.Бум-Эрдэнэ хэлэхдээ “Энэхүү шагнал азтай тохиож байна.Учир нь өнгөрсөн жил дөрвөн ч жүжгээ тайзан дээр тавиулж амжсан зохиолч өрсөлдөгч дунд минь байсан. Тийм учраас энэхүү наадмын шилдэг хэмээх нэр хүндтэй шагналыг гардан авч байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү шагнал энэ жилийн хусуур, ирэх жилийн ташуур болог” гэв.

Ийнхүү “Алтан Өд наадмын оны шилдгүүд шалгарлаа. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 13 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 13 цаг 12 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 14 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 15 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 27 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 15 цаг 41 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 15 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 17 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 17 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 17 цаг 54 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 17 цаг 55 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 17 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 19 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 19 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 19 цаг 23 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 19 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 20 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 20 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 21 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 21 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top