Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
11.00 цагт УДЭТ-т Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225
11.00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байранд тус сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад зориулсан “MUST-NETWORKING BREAKFAST” уулзалт болно. Утас: 99148148, 94953773
11:30 цагт: МАХН болон бусад намууд Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.
14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын “Эрдмийн хонх” оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол болно. Утас: 88087678, 80098480
14.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Мандал даатгал”, “Ард капитал” компани, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос тэтгэврийн шинэчлэл хийх ТББ байгуулах талаар мэдээлнэ.
17.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд "ЦОГ" сэтгүүлийн 75 жилийн ойд зориулсан "Яруу найргийн уншлага" болно.
Төрийн ордонд
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.



