Засгийн газраас Байгалийн түүхийн музейг буулгаж, оронд нь орчин үеийн стандартад нийцсэн "Чингис хааны музей" байгуулах шийдвэрийг энэ оны долоодугаар сард гаргасан. Энэ дагуу өнгөрсөн сард музейн барилгыг буулгах ажлыг эхлүүлж буулгаж дуусгасан билээ.
Тэгвэл музейн өмнө байсан хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн Амгалан-Энхийн хаалганы өмнө байрлуулжээ. Энэ чулуун арслан анх Богдын Шар ордны шөргөн хашааны үүдэнд байжээ.



