Хүүхдээ зөв галлах аргад сургаж, угаартах болон галын аюулаас сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өчигдрөөс эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 13-н хүртэл 21 хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: ОББҮХ



