Хоёр настай хүү хойд эцэгтээ зодуулж нас барсан талаар бид өмнө мэдээлсэн билээ. Түүний дүү ой гурван сартай хүү мөн зодуулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь дээрдэж, хэвийн байдалдаа орсон байна.
Уг хэрэг арванхоёрдугаар сарын 20-ны баасан гаригт гарсан бөгөөд 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна. Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хоёр настай хүү гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон тул энэ хэрэгт 23 настай эрэгтэй Х гэгчийг холбогдуулан шалгаж байна.
Тэрээр өмнө нь ял эдэлж байсан бөгөөд өнгөрөгч есдүгээр сард шоронгоос суллагдсан, нас барсан хүүгийн эхтэй хамтран амьдарч байсан тухай мөн өмнө мэдээлсэн. Одоогийн байдлаар сэжигтэн Х-г цагдан хорьсон бөгөөд хэргийн газарт ажилласан шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.




Сэтгэгдэл (3)