Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
09:00 цагт: “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөн болно.
09.00 цагт Хангарди ордонд “Монгол наадам цогцолборын өнөөгийн байдал, цаашдын хөгжил” хэлэлцүүлэг болно. Утас: 88182868, 88804723, 91925353
10:00 цагт: Тээврийн цагдаагийн албаны "2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, шилдэг хамт олон, алба хаагч шалгаруулах" ёслолын ажиллагаа болно. Утас: 88111771
10.00 цагт МҮЭСТО-нд “Оюутны манлайлал” чуулган болно. Утас: 95269666, 94220202
10:00 цагт: Нээлттэй нийгэм форумд “Үнэн хатамж” ТББ-аас төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн талаар харьцуулсан мониторигийн судалгааг танилцуулна.
11.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болно. Утас: 70119921
11:00 цагт: “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас “Khan-Uul dream hospital” грант төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн "Б" корпуст өргөтгөл хийж 30 ортой хүүхдийн тасгийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 95689828
11:00 цагт: Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржавын цуглуулгаас толилуулах “Чулууны хээ-3” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 99195447
13:00 цагт: “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт, хэлэлцүүлэг болно. Энэ сургалт зөвлөгөөнд нийт 600 гаруй сургалтын менежер, арга зүйч оролцоно.



