x

Нийслэлийн ШИЛДЭГ залуус тодорлоо

Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс, нийслэлийн шилдэг залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг түүчээлэх салбар салбартаа тэргүүлж байгаа залуучууд хуран цугласан байгаад таатай байна. Нийслэлийн зүгээс 2020 онд залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажлыг төлөвлөж байна. Энэ хот бол залуусын хот. Хүн амынхан 70 гаруй хувийг хүүхэд, залуучууд бүрдүүлдэг. Их хотын хөгжлийг залуучуудын оролцоогүйгээр тодорхойлох боломжгүй. Бид өөрсдийнхөө зорилго, зорилтыг тодорхойлж, хамтдаа зүтгэвэл шийдэж чадахгүй зүйл гэж байхгүй. Чаддаг чаддаг зүйлээрээ дор бүрнээ хөдөлмөрлөцгөөе. Та бүхэн ирж буй 2020 ондоо илүү их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэг, нийгмийн сайн үйлс, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллаж буй ажил, хөдөлмөрийнхөө амжилтаар онцгой хувь нэмэр оруулсан 18-34 хүртэлх насны Улаанбаатар хотын иргэдийг шагнаж, урамшууллаа.

Нийслэлийн Шилдэг залуу – М.Данзанпэрэнлэй

Нийслэлийн Шилдэг соён гэгээрүүлэгч залуу – Н.Бадамсүрэн

Нийслэлийн Шилдэг залуу уран бүтээлч – Б.Нарандэлгэр

Нийслэлийн Шилдэг оюунлаг залуу – Б.Чулуунпүрэв

Нийслэлийн Шилдэг спортлог залуу – Б.Хэрлэн

Нийслэлийн Шилдэг залуу зохион бүтээгч – Р.Батмөнх

Нийслэлийн Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн залуу – Х.Эрдэнэ

Нийслэлийн Шилдэг байгаль орчинд ээлтэй залуу – Ц.Дагвадорж

Нийслэлийн Шилдэг сайн дурын ажилтан залуу – Н.Мөнхжаргал

Нийслэлийн Шилдэг Төрийн захиргааны албан хаагч залуу – Ч.Энххорол нар шалгарсан бол “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Тавантолгой” ХХК, И-Март сүлжээ дэлгүүр, Юнител групп, TM танин мэдэхүйн телевиз, UB medee.mn цахим сайт тус тус шалгарч, өргөмжлөл хүртсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 14 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 14 цаг 18 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 16 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 16 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 16 цаг 33 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 16 цаг 47 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 16 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 18 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 18 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 19 цаг 0 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 19 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 19 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 20 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 20 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 20 цаг 30 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 20 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 21 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 21 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 22 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 22 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top