x

U-money картыг ПОС ашигладаг бүхий л газарт цэнэглэх боломжтой болжээ

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх боломжийг бий болгоод байна. U money картыг цэнэглэх боломжтой дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг зэрэг үйлчилгээний газруудыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээг илүү ойртуулжээ.

Энэ талаар өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Тауэрсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхдөл, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар мэдээлэл хийлээ.

Кассын Пос төхөөрөмж, программ ашигладаг үзвэр үйлчилгээ эрхлэгч, нэрийн барааны дэлгүүр эзэмшигчид цэнэглэлт хийх эрхтэй болж байгаагаарай онцлогтой юм байна. Нийслэлийн хэмжээнд U-money карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг байдаг. Тэгвэл энэ онд Кассын Пос-оор цэнэглэх үйлчилгээ нэвтэрснээс цэнэглэх цэгийн тоог 700 гаруй болж нэмэгдэх юм. Ирэх 2020 онд 2.000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулахаар төлөвлөжээ.

Иргэд өмнө нь ухаалаг картаа зөвхөн автобусны буудлуудад байрлах гэрээт цэгүүдээр цэнэглэдэг байсан бол одоо өөрт ойр байрлах хүнсний дэлгүүр болон ПОС ашигладаг бүхий л газраар дамжуулан цэнэглэх боломжтой болжээ. 

ПОС машин нь бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дороос авах боломж бүхий карт уншигч бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоороо онцлогтой аж.

2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдэд картын үлдэгдлийг буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйл ажиллганаад мөрдөж ажиллах "Картын үлдэгдэл буцаан олгох журам"-ын талаар товч мэдээлэл хүргэж байна. 

Үүнд:

- Хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаана.

- Картын үлдэгдэл буцаах авах хүсэлтийг УБСК Хэрэглэгчийн төв болон НҮНТөвийн Дүнжингарав, Драгон, Мишээл экспо салбаруудад хүлээн авна.

- Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно.

- Картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой байна

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 14 цаг 14 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 14 цаг 15 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 15 цаг 57 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 16 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 16 цаг 30 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 16 цаг 44 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 16 цаг 47 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 18 цаг 53 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 18 цаг 55 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 18 цаг 57 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 18 цаг 58 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 19 цаг 0 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 20 цаг 18 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 20 цаг 20 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 20 цаг 26 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 20 цаг 35 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 21 цаг 14 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 21 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 22 цаг 5 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 22 цаг 6 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top