x

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг тодрууллаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд өсвөр үеийнхэн болон үе тэнгийн найз нөхдөө манлайлан өөрийн мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг спорт, бүтээлч байдлаараа өндөр амжилт гарган улс орондоо хувь нэмэр оруулсан 6 хүүхдийг  “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгарууллаа.

Эдгээр хүүхдүүд нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд юм.

Шилдгээр шалгарсан хүүхдүүдийг танилцуулж байна. 

  • Шилдэг тамирчин хүүхэд” – Б.Энххүслэн / ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 23-р  СУРГУУЛИЙН 12 б анги/ 

2019 оны 11 дүгээр сарын  байдлаар Монгол улсын усан спортын 26 дээд амжилтыг эзэмшиж байна. Мөн давхардсан тоогоор нийт 100 удаа МУ-ын рекордыг шинэчлэн тогтоож Монголын усан спортын түүхэнд анх удаа Олимпын эрх авсан

  • “Шилдэг авьяаслаг хүүхэд” – Г.Итгэлтөгс / Монгол улсын Консерватор 9-р анги А бүлэг/

 Франц улсад зохиогдсон FLAME 2019 олон улсын хөгжимчдийн уралдаан 1-р байр. Мөн My destiny хөгжмийн уран бүтээлийн түүвэр-Ноотны эмхэтгэлийг өөрийн зохиосон хөгжмийн бүтээлээр хэвлүүлсэн ба 2019 онд холбооны Бүгд Найрамдах Герман улсын ЭСЯ-наас  зохиогдох олон улсын элчин сайдын яамны дундах уулзалтад мөн оркестр удирдан Моцартын зохиолыг дуучинтай тоглохоор бэлтгэж байна.

  • “Шилдэг бүтээлч хүүхэд” – Э.Ангараг / БАГАНУУР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СОД СУРГУУЛИЙН 7а АНГИ/ 

Инженерийн боловсролын шинэ үе шат болох STEM хөтөлбөр хэрэгжүүлэгч BRICKS 4 KIDZ компанийн нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Би бол инженер ” лего бүтээлийн тэмцээнд “DINOSAUR” бүтээлээрээ 3 дугаар байр, ХҮРЭЛ МЕДАЛЬ, . “Гэгээн морьд ”, “Өвлийн тэнгис ” уран зургууд нь алс холын Швейцар  улсад танилцуулагдаж, Итали технологиор дээд зэргийн чанартай бүтээгддэг SODGEREL CASHMERE ороолтын шинэ загварууд дээр хэвлэгдсэн Швейцарын эрхмүүдийн гоёл болж чадсан. Англи хэлний мэдлэг чадварыг олон улсын түвшинд үнэлдэг TOEFL Primary шалгалтад 115 оноо авахаас 113 оноо авч 98,3 хувийн амжилт үзүүлсэн.

  • “Шилдэг оюунлаг хүүхэд” – Т.Сүндэр / МОНГОЛ ОРОСЫН ХАМТАРСАН III-р сургууль 11а анги/

2009 онд Монгол Оросын хамтарсан III сургуулийн 1-дүгээр  ангид элссэн цагаас хойш ерөнхий эрдмийн болон судлагдахуун хичээл бүрээр амжилттай суралцан 11 жил дараалан “А” үнэлгээтэй суралцаж байгаа сурагч юм. Амжилттай суралцахын зэрэгцээ байгалийн ухааны хичээл бүрээр Улсын болон олон улсын  олимпиадад жил бүр амжилт үзүүлэн суралцаж, 2015-2017 оны дүүрэг, нийслэл, улс, олон улс, дэлхийн түвшний олимпиадуудад байгалийн ухааны хичээл тус бүрээр эхний 3 байруудад шалгарсан. Мөн АНУ-ы ахлах сургуулийн төгсөгчдийн SAT математикийн уралдаант шалгалт-750 оноо авч АНУ-ын 5 их дээд сургуулиас суралцах урилга хүлээн авсан.

  • “Шилдэг оюунлаг хүүхэд” – Г.Мянганбаяр /БЗД-ийн Нийслэлийн тэргүүний 21-р сургууль, 12в анги/

Ой тогтоолтын WINTER  улирлын аварга тэмцээн- өсвөрийн асны ангилалд 1-р байр, AUTUM 2019 улирлын аварга тэмцээн- тооны марафон 1-р байр, Ой тогтоолтын Улсын аварга 2019- “Алтан медаль” дэлхийн рекорд, Азийн ой тогтоолтын “Азийн их мастер” –ын болзлыг хангасан.

  • “Шилдэг манлайлагч хүүхэд” – Г.Цэнд-Аюуш /ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 11б АНГИ/

Манлайлагч сурагч, 34 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцаж байгаа оюунлаг сурагч юм. 11 жилдээ ангийн даргын үүрэгт ажлыг хийж байгаа.Жил бүр зохиогддог Эгшиглэн урлагийн наадамд гоцлол дуу, хамтлаг дууны төрөлд тэргүүн дэд гутгаар байр эзэлж байсан СБД-ийн 2019 он ШИЛДЭГ ХҮҮХЭД, СБД –ийн ХҮСЛЭН 2019 Хувцас загварын тэмцээн “Гоёл”-ийн хувцасны төрөлд Тусгай байр, 100 буудалт даам СБД-ийн аварга шалгаруулах тэмцээн Тусгай байр, II-р байр  гэсэн номинациудаар тус тус шалгарч 2019 оны Нийслэлийн шилдэг хүүхдүүдийн эзэн боллоо.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 14 цаг 14 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 14 цаг 15 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 15 цаг 57 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 16 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 16 цаг 30 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 16 цаг 44 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 16 цаг 47 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 18 цаг 53 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 18 цаг 55 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 18 цаг 57 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 18 цаг 59 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 19 цаг 0 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 20 цаг 18 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 20 цаг 20 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 20 цаг 26 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 20 цаг 35 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 21 цаг 15 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 21 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 22 цаг 5 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 22 цаг 6 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top