Өнгөрөгч баасан гаригт буюу 2019 оны арванхоёр дугаар 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт хоёр ойтой хүү хойд эцгийнхээ гарт амиа алджээ.
Өмнө нь ял эдэлж байгаад өнгөрөгч есдүгээр сард хорих ангиас суллагдсан эр Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар ажилладаг нэгэн эмэгтэйтэй хамтран амьдарч байжээ. Уг эмэгтэй нь бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд хамтран амьдрагчтайгаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоёр настай хүүгээ хойд эцгийнх нь гарт алдсан байна. Ой гаруйтай болоод хоёр ойтой хүүхдийг хойд эцэг нь зодож, хоёр ойтой хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.
Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хүүхдүүдийн хойд эцгийг холбогдуулан саатуулан шалгаж байгаа бөгөөд хэрэг гарах үед хүүхдүүдийн ээж согтуу байсан тухай Zarig.mn сайт мэдээлжээ. Ой гурван сартай хүү одоогийн байдлаар биеийн байдал сайнгүй, Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.



