x

Хутагт Алтангэрэлт буюу "судрын аймгийн дээд эрхэт хаан" хэмээх судар оршвой

“Непко” компанийн шинэ, шилдэг номуудын жагсаалтад УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаяр эрхмийн орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлсэн “Судрын аймгийн дээд эрхэт хаан” хэмээгдэх Алтангэрэлт судар багтжээ.   

Санкрит хэлээр “Аръяа Суварна бравха сотта ма сутрэндра раза нама маха яана сутра”, төвд хэлнээ “Пагва Сэр од дамба, до дэй ванбу жалбу, шэйжава, тэгва чин буу до” хэмээн нэрлэгддэг “Хутагт” Алтангэрэлт судар нь нэгэн хутагт дээд тэнгэр, дагинасын зарлигийг зүүдэндээ сонсож буй хэлбэрээр бичигджээ. Ялж төгс нөгчсөн Бурхан багш “тас цогцолсон” хэмээх ууланд найман түм найман мянган бурхад, бодисадва, махасадва, газар, тэнгэрийн эзэн, лусын эздийг цуглуулан энэ номыг айлтгасан тухай өгүүлнэ.

Энэ судар нь махаяана буюу Их хөлгөнийхний хамгийн гол библи бөгөөд анх Энэтхэгт самгард хэлээр бичигдэж, VII зууны үеэс гадагшаа олон хэлээр орчуулагдаж алдаршсан бөгөөд Зүүн Азийн буддистуудын эрхэмлэх судар болжээ. Самгард хэлээр судрын нэр нь “Suvarṇaprabhāsottamasūtrendrarājaḥ... 

Анх уйгарууд эртний уйгар хэлээр Алтун Яриг гэж нэрлэснээр цааш ийм нэрээр дэлгэрсэн гэх. Англи орчуулга Golden Light Sutra. Японд уг судрыг туйлын дээдэлдэг шалтгаан нь Дөрвөн тэнгэрийн хаан улс орныг нь аюул ослоос хамгаалдаг гэсэн домгоос улбаалан шүтэж, айл болгон гэртээ хүндэтгэн залдаг байна. Монголд шарын шашин дэлгэрч байх XVII зууны үед Бодь мөрийн зэрэг, Молом тойны үлгэр, Мялын намтар, Дармапад, Худагт Алтангэрэлт судар зэрэг буддизмын гол сургааль, бүтээлүүдийг анхлан монгол хэлнээ орчуулжээ.

Хутагт дээд Алтангэрэлт хэмээх сударт гэгээрэл нирваанд хүрэх арга замыг үзүүлсэн төдийгүй энэ насны элдэв аюул, цаг бусын үхэл зэргээс аврах ялангуяа эдийг хэрхэн бүтээх аргыг дэлгэрэнгүй номлодог. Тиймээс энэ судрыг монголчууд "Эдийн тэнгэр Алтангэрэлт судар" хэмээн нэрлэх нь бий. Судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл гэрт хишиг буян далладаг увидастай тул айл бүр хоймортоо залбаас гай барцадыг гэтэлж элбэг амар аж төрнө хэмээн лам нар номлодог.

“Непко” компани одоогоос арван жилийн өмнө Зонховын “Бодь мөрийн зэрэг бүтээлийг мөн орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэж байв. Учир нь 1639 онд анх монгол хэлнээ орчуулагдсан энэ ном өнөөгийн монгол хэлтнүүдэд тэр бүр ойлгогдоход бэрхшээлтэй юм.

Харин Алтангэрэлт судрыг УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаяр гэгч эрхэм буян санаж өнөөгийн монгол хэлнээ найруулан хөрвүүлсэн нь удахгүй уншигчдын гарт очих гэж байна.

Номын хөрвүүлэгч Батжаргалын Батбаяр уг номын тухай:

-“Багадаа Гандангийн дэнжид эмээтэйгээ хоёулхнаа амьдардаг байлаа. Эмэг ээж маань орой болгон гэрээ тойроод судраа тэврэн маань уншаад явдаг байв. Хураангуйлсан товч судар айл бүхэнд байдаг байлаа шүү дээ. Судрыг бүрнээр нь бүр хожим буюу 2016 онд Өвөр Монголд анх олж үзсэн. Тэр үед Хөх хотод эртний танил эрдэмтэн, профессортой таарч намайг гэртээ урьсан юм.

Өвгөн профессор надад “Энэ бол Алтангэрэлт судар юмаа. Монголчуудад их тохиромжтой, сайн судар байгаа юм. Номын нэрийг Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх судар оршвой гэсэн байна” гээд хуучин монголоор бичсэн, их том, шоголтой ном үзүүлсэн. Өвгөн профессорын сонссоноор судрыг Өндөр гэгээн Занабазарыг Богдод залахад зориулж, маш олон эрдэмтэд сууж орчуулсан гэдэг” хэмээн ярив.

Ингээд Батж.Батбаяр гуай өвгөн профессорт захиалга өгч, судрыг монгол бичгээс кирил бичигт буулгуулжээ. Зөвхөн энэ ажилд Өвөр Монгол эрдэмтэн долоон сарын хугацаа зарцуулсан аж. Харин кирил үсэгт буулгасан судрыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэхэд хоёр жил гаруй хугацааг зарцуулсан байна. Энэ хугацаанд номыг дахин дахин бичиж, 11 удаа засч, редакторложээ.   

Батжаргалын Батбаяр энэ тухай:

-500 гаруй жилийн өмнө орчуулсан шашны гүн ухааны судар учраас Өвөр Монгол докторын кирил бичигт буулгасан эхийг уншихад маш төвөгтэй, ойлгоход хүнд байсан. Маш урт өгүүлбэрүүдтэй. Тиймээс толь бичиг бариад суусан. Нэг өгүүлбэрийг 2-3, дөрөв хувааж орчуулаад, утгыг нь гаргасны дараа нь түүнийгээ нэг бүтэн өгүүлбэр болгож нэгтгэнэ. Түүнийгээ лам, багш нарт үзүүлж, асууж зөвлөнө, дахин засварлана. Б.Идэрбаяр гэж их эрдэмтэй, шашны гүн ухаанч бий. Энэ залуу надтай их ажилласан, Жавзандамба хутагт төвийн багш Д.Нямсамбуу гавж ламаас бас зөвлөгөө авсан. Нархажид сүмийн тэргүүн Д.Мэндбаяр байна. Энэ хүмүүс надад маш их тусалсан.

Өөрөө эхэлж судлаад, бичээд дараа нь тэр хүмүүст үзүүлнэ, хянуулна. Аль болохоор хүнд ойлгомжтой, утга санааг нь алдагдуулахгүйгээр орчин цагийн монгол хэлэнд буулгахыг зорьсон. Одоо бол энэ судрыг хэн ч уншаад шууд ойлгоно. 

Би бол шашны хүн биш. Миний ойлгосноор, хамгийн энгийнээр хэлэхэд, энэ төрөлдөө болон дараа төрөлдөө, үр хүүхэддээ чи юу хүсч байна, түүнийг яаж бий болгох вэ, ямар буяныг үйлдсэнээр тэр хүсэл чинь биелэх вэ гэдгийг л энэ сударт бичсэн. Тухайлбал, үр хүүхэд заяадаггүй айл гэр байна, хичнээн их зовлон билээ. Тэгвэл ямар буяныг үйлдэж, ямар номыг уншуулах, ямар тарнийг хэдэн удаа унших, хаана үйлдэх гэх мэтчилэн бүгдийг заагаад өгчисөн. Өөрөө чадахгүй бол гэлэн хувраг, лам нараар уншуул, тэгвэл үр хүүхэд заяана гээд.

Өнөө үед манай залуус бизнес хийх, мөнгө төгрөг олох гээд яваад байна. Тэгвэл түүнд яаж хүрэх, яаж урин залах вэ гэдгийг бас зааж өгсөн. Газар хагалж тариа ногоо тарих гэж байгаа бол ийм зан зүйл хий, алт мөнгө хүсч байгаа бол тийм зүйл хий гэх мэтчилэн зааж өгсөн. Одоогийн хүмүүст их ач тустай юм гэдгийг ойлгосны үндсэн дээр би энэ номыг хөрвүүлсэн. Мөнгө хэрэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Яаж олох вэ гэдэг нь л чухал болохоос биш хүн бүхэнд хэрэгцээ бий.

Мөн нүгэл үйлдвэл юунд хүрэх вэ гэдгийг хэлж өгсөн. Чиний хийсэн бүхэн чинь чамайг сүүдэр адил дагаж, цуурай мэт давтдаг гэсэн утгыг энэ номд бичсэн. Хэрэв чи буян хийгээд байвал энэ насны болон ирэх насны, үр хүүхдийн чинь амьдрал сайн явна, муу үйл хийгээд байвал тэр чамаас хэзээ ч салахгүй, өр төлбөрийг нь заавал төлнө гэж сургасан. Тиймээс хүмүүст хэрэг болоосой гэсэн үүднээс 3 жил гаруйн хөдөлмөрөө зарцуулсан. Бурхны ном учраас чанартай, нэлээд үнэтэй ч хэвлэсэн. Ердөө 250 ширхэг хэвлүүлсэн. Хэвлэх эрхийг нь “Непко“ компанид өгсөн учраас хүмүүс сонирхоод, эрэлт хэрэгцээ нь байвал хэвлээд зарна үү, тараана уу, тэдний асуудал. Тэр ч гэсэн буян шүү дээ. Бурхны ном судрыг хүнд хүргэнэ гэдэг өөрөө дээдийн дээд буян гэдэг. Унших, сонсох, хүнд хүргэх ч буян.

-Та дөрвөн хүүтэй хүн. “Хүүдээ бичсэн захидал” нэртэй хоёр ч цуврал хэвлүүлсэн. Үүнээс хойш ном хэвлүүлсэн үү?

-“Дэлгэр” туужаа хэвлүүлсэн. Ерээд оноос хойш сонинд бичсэн өгүүллүүдээ нэгтгэж хэвлүүлсэн. Улс төрийн сэдэвтэй учраас олон хэвлээгүй, 300 гаруй хувь л хэвлүүлсэн. Гэхдээ тэр номууд нададмаш их туршлага болсон. Яг ийм том хэмжээний ном гаргаж байга нь бол анхных болж байна. “Хүүдээ бичсэн захидал”-ыг бол 60 гаруй мянга хэвлэсэн. Бүгдийг нь үнэгүй тараасан. Хоригдлуудад тараасан, цэргийн ангиуд, ахмадын зөвлөлүүдэд өгсөн. Намынхаа эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагад өгсөн.

-“Хүүдээ бичсэн захидал” тань орос, хятад хэл дээр хэвлэгдсэн байхыг олж харсан?

-Япон, хятад, орос хэлээр орчуулагдаж, уйгаржин монголоор хэвлэгдсэн. Олон хувь хэвлэсэн учраас монгол хэлтэй гадаадынхан бас олж үздэг юм байна л даа. Монгол Японы төвийн эрдэмтэн, монгол хэлтэй япончууд энэ номын 11 захиаг нэг нэгээр нь орчуулаад наддээр ирсэн. Японы ЭСЯ-нд ажилладаг Цуго Ёко гэж маш мундаг монгол хэлтэй эмэгтэй редакторыг нь хийсэн, тэд маш их хөдөлмөр гаргасан. Орос хэл дээр бол Оросын ЭСЯ-нд ажиллаж байсан Юрий Кручкин орчуулсан. Яагаад орчуулсныг нь бол мэдэхгүй, гэхдээ маш сайн орчуулсан. Хятад хэл дээр ӨМӨЗО-ны Баяннуур суманд амьдардаг Содном гэж багш, зохиолч хүн орчуулсан. Өвөр монголчууд “Дархан багш” гэж хүндэлдэг юм билээ, тэтгэвэртээ гарсан хүн л дээ. Уйгаржин бичиг рүү бас хөрвүүлсэн. Би энэ номоос нэг ч төгрөгийн ашиг хараагүй, бүгдийг үнэгүй тараасан.

-Танд амжилт хүсье. Номын буян ашид арвижих болтугай.

-Баярлалаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 15 цаг 30 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 15 цаг 31 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 17 цаг 13 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 17 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 46 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 18 цаг 0 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 цаг 3 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 20 цаг 9 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 20 цаг 11 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 20 цаг 13 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 20 цаг 14 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 20 цаг 15 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 21 цаг 34 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 21 цаг 36 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 21 цаг 42 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 21 цаг 51 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 22 цаг 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 22 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 23 цаг 21 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 23 цаг 22 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top