x

М.Уранцэцэг “Visa team”-ын тамирчин болсныг албан ёсоор зарлалаа

Олимпын төрлийн спортын тамирчдад зориулсан олон улсын “Team Visa” хөтөлбөрт ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг хамрагдав.

Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч, олимп, паралимпын наадмын албан ёсны ивээн тэтгэгч Виза (Visa) болон банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банк хамтран түүнийг “Токио-2020” олимпод оролцоход  нь дэмжин ажиллахаар болов. Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч М.Уранцэцэг “Visa team”-д хамрагдсан Монголын анхны тамирчин болж байна.“Visa team”-д тамирчдыг сонгох өндөр шалгууртай. Тухайн тамирчны амжилт, хөдөлмөрч зан чанар, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, шударга занг чухалчилдаг байна.

Сүүлийн 30 жилийн хугацаанд 40 орны 500 орчим тамирчин уг хөтөлбөрт хамрагдсан аж. Энэ үеэр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон: “М.Уранцэцэгийг энэхүү дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт манай банктай хамтран ажиллаж Монгол Улсаас анх удаа эх орноо төлөөлөн орсонд бид баяртай байна. 2020 оны Токиогийн олимпын дэвжээнээ оролцож буй тамирчдаа бид сэтгэл зүрхнээсээ дэмжин нэгдэж байна” гэв.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг: “Visa team”-д орсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Олон улсад танигдсан, нэр хүндтэй байгууллага болох Виза болон Монгол Улсдаа тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банктайгаа хамтран ажиллаж “Токио-2020” олимпод оролцох болсноор тамирчин миний хувьд олимпоос анхны медалиа хүртэхийн төлөө бэлтгэлдээ илүү анхаарах боломж олгож байгаад баяртай байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 15 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 15 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 17 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 18 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 20 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 20 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 20 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 20 цаг 16 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 20 цаг 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 21 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 21 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 21 цаг 44 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 21 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 22 цаг 32 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 22 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 23 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 23 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top