x

Тайлбар: 396 ширхэг чулуун хаалт 151 сая төгрөгийн өртөгтэй, нийслэлээс санхүүжүүлсэн

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд дээрх чулуун хаалт нэг бүрийн үнийг 3 сая төгрөгийн өртөгтэй гэсэн буруу ташаа мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны тайлбар мэдээллийг хүргэж байна.

Чулуун хаалтын тухайд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, элдэв гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор иргэд олноор цугладаг Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох санхүүжилтийг нь хариуцан ажиллах үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргасны дагуу Монголын компани гүйцэтгэсэн байна. Энэ дагуу Сүхбаатар талбайн баруун, зүүн, урд талд байршуулах 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн байна.

Иймд та бүхэн иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилсан сэргийлсэн дээрх ажлыг улстөржүүлэх, буруутган харлуулахгүй байхыг олон нийтэд хандан хүсч байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 15 цаг 25 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 15 цаг 26 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 17 цаг 8 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 17 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 41 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 17 цаг 55 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 17 цаг 58 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 20 цаг 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 20 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 20 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 20 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 20 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 21 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 21 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 21 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 21 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 22 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 22 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 23 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 23 цаг 17 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top