x

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх АЯН өрнүүлнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (2019.11.21) Төрийн ордонд зохион байгуулав.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Франциска Фрайбургхаус, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын албаны дарга Г.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уг аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж, таслан зогсооход олон нийтийн анхаарлыг татан оролцуулах зорилготой юм.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн аян нь аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байгаагаараа онцлог.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Жендэрт суурилсан хүчирхийлэл нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд хөвгүүд, эрчүүд аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийг таслан зогсооход идэвхтэй оролцохыг уриалав. Мөн тэрбээр, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүчирхийллийн нэг хэлбэр болох ажлын байрны дарамтыг хэрхэн зохицуулж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Хүчирхийллийн олон хэлбэр байдгаас ажлын байрны бэлгийн дарамт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа. Судалгаагаар 5 хүн тутмын нэг нь ажлын байрандаа ямар нэгэн байдлаар энэ төрлийн дарамтад өртсөн байдаг бол 3 хүн тутмын нэг нь хохирогч болсон хэн нэгнийг мэддэг гэж хариулжээ. Энэ төрлийн хүчирхийллийн хохирогчдын 95 хувь залуу охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд хохирогчдын 57.6 хувь нь төрийн албанд ажилладаг гэсэн дүн ч гарчээ. Иймээс УИХ-аас Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад холбогдох зохицуулалтыг хийхээр ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэллээ.

Манай улс Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг 2011 онд, Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийг 2016 онд тус тус баталсан.

Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд үүнд өртөж, хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг аяныг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.

НҮБ-ын "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглал"-ын 1 дүгээр зүйлд "Нийгмийн болон хувийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийг бие махбодийн, бэлгийн болон сэтгэл зүйн зовиур шаналгаа амсахад хүргэж байгаа болон хүргэж болзошгүй жендэрт суурилсан хүчирхийллийн аливаа үйлдлийг, түүн дотроо үйлдэхээр заналхийлэх, эрх чөлөөг нь хасах буюу хасахаар заналхийлэх явдлыг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл" гэж тодорхойлжээ.

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр адил үнэ цэнэтэй, тэгш эрхтэй. Тиймээс хүний эрхийн ноцтой зөрчил болох жендэрт суурилсан аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэж, таслан зогсоож, нийгмээрээ хандлагаа өөрчилж чадвал хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг олон улсын байгууллагын төлөөлөл онцолж байлаа.

Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн төрлүүд амь бөхтэй оршсоор байна. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд тулгамдсан асуудал болтлоо хурцдаад байгаад анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

2019 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад 28599 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 884 гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18 гэмт хэргээр өссөн үзүүлэлт болохыг албаны хүмүүс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 49 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 1 цаг 15 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 1 цаг 38 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 3 цаг 9 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 5 цаг 27 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 6 цаг 2 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 6 цаг 15 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 6 цаг 16 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 6 цаг 19 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 6 цаг 19 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 6 цаг 21 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 8 цаг 34 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 8 цаг 35 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 8 цаг 36 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 8 цаг 37 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 8 цаг 39 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 8 цаг 40 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 8 цаг 41 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 10 цаг 9 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 10 цаг 47 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top