x

Малчин Д.Гомбо-Очир: Малын үнэ резинэн тоглоомын үнэтэй байна

Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдаж буй асуудлаар “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ малчдын төлөөлөлтэй хамтарч өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 

"Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-ын дарга Л.Одсэр: "Өвөлжилт хүндэрч, бэлчээр доройтож, цас зудтай болсоноос болж маш олон аймгуудад мал, идэх ногоо өвсгүй болж малчид яахаа мэдэхгүй нүүж байна. Энэ нь малын тоо толгой өсч, цас зуд ихэссэнтэй холбоотой. Үүнээс болж малчид бэлчээрээ булаацалдаж байна. Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна.

Энэ оны 8 сард Засгийн газрын хуралдаанаар мах экспортлохыг хориглох шийдвэр гаргаж, ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан махны экспорт дээр квот тогтоож, хориг арга хэмжээ авсан. Энэ нь монголын ядуу ард иргэдэд махны үнийг өсгөхгүй байгаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа мэт боловч, үүгээр халхавчилж өөрсдийнхөө булхайтай бизнесийг хийж ирсэн. Энэ хоригтой холбоотойгоор малчид махаа борлуулах газаргүй болоод байна.

Өөрсдийн бий болгосон баялагаа орлого болгож, гадагшаа валют болгох нь улс оронд ч хэрэгтэй. Гэтэл Засгийн газар өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд хааж боомилж байна. Үүнийгээ зогсоо. Малын махны үнийг хангалттай унагасан. Махаа боловсруулж чадахгүй, цас зудад мал дарагдаж үхээд, хавар хоттой хонио харлуулсны дараа УИХ-ын эрх баригчид сайн хүн болоод улсын нөөцөөс хоёр боодол өвс чирээд очдог. Өөрсдөө хийсэн үйлдлээрээ малчдыг хэцүү байдалд оруулаад түүнээ ашиглаж улс төр хийдэг. Махны үнэ ханш унасантай холбоотой 76 гишүүн тойрог болгоноос сонгогддог гишүүд нь нэг ч үг дуугарсангүй.

Хүйтний улирал удаашраад ирвэл мал мах тураад мал авах хэрэггүй болно. Даамжраад монголд орж ирэх валютын урсгал ч зогсоно, малчдын орлого зогсоно. Ерөхий сайд У.Хүрэлсүх махны хориг тавьж махны үнийг хямдруул гэж үүрэг өгчөөд Казкастанд очоод мах зарах тухай ярьсан, энэ яг хэний бизнесийг яриад, хэнийг доромжлоод яваад байна. Бид Орос улс руу мах нийлүүлэх гээд мөрөөдөөд байж байна. Гэтэл ОХУ биднээс мах авах биш 7-8 махны үйлдвэр нь Хятадруу мах экспортлоод эхэлсэн" гэв.

Төв аймгийн Эрдэнэсант сумын 4-р багийн малчин Д.Гомбо-Очир: "Мал урьд өмнөхөөс гурав дахин өслөө. Бэлчээр дагаад тэлээгүй. Малаа зарья гэтэл малын үнэ резинэн тоглоомын үнэтэй байна. Квот тогтоогоогүй байсан бол энэ мал зарагдаж валют болж бэлчээрийн хомсдолд орохгүй байсан. Малын бүтээгдэхүүн жам ёс, зах зээлийн эрэлт хэрэгцээ ёсоороо унасан байвал бид гомдохгүй. Бидний малыг өөрийн юм шиг бодож, хориг тавиад байгаад малчид бид гомдож байна" гэсэн юм. 

Харин Дөрвөн алтан бэрс малчдын холбооны ТББ-ын тэргүүн П.Тамир: "ХХI зуунд мал аж ахуйн салбар Монгол орны эдийн засгийн нэг тулгуур болж байгаа. Монголын МАА-н салбар амьд үйлдвэр, энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд мах, ноос, арьс үүнд бид нэмүү өртөг шингээж дэлхийн эдийн засагт хувь нэмэр оруулж хөл нийлүүлж явах учиртай. Жам ёсоороо бол дотоодын хэрэгцээний 10-15 сая мал хэрэгцээнд хангагдаж бойнд орох ёстой. Байдал ийм байвал МАА-н салбар байх уу, байхгүй юу гэдэг дээр тулна.

Монголын эдийн засгийн нэг тулгуур доголдох гээд байна. Бүхий л талаар малчид эдийн засгийн хохирол амсахаар байна. Мах борлуулж байгаа сүлжээ өөрөө эмх замбараагүй явж байгаа. Мэргэжлийн байгууллагууд үйлдвэрийн стандартыг маш нарийн болгох хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаж байна гэсэн бодлогоор зохицуулалт хийвэл дотоодын хэрэгцээ хүссэн хүсээгүй хангагдана. Үүнийг дагаад чанар, үнэ, дайвар бүтээгдэхүүний асуудал өөрөө зохицуулагдаад ирнэ" гэлээ. 

Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 48 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 1 цаг 14 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 1 цаг 37 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 3 цаг 8 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 5 цаг 26 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 6 цаг 1 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 6 цаг 14 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 6 цаг 15 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 6 цаг 18 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 6 цаг 19 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 6 цаг 20 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 8 цаг 33 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 8 цаг 34 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 8 цаг 35 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 8 цаг 37 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 8 цаг 38 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 8 цаг 39 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 8 цаг 40 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 10 цаг 8 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 10 цаг 46 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top