x

Ц.Нямдоржийг боомилох шахсан “Дубайн гэрээ”-г цуцлах уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан “Дубайн гэрээ” хочит Рио Тинто компанийнхантай Дубай хотноо байгуулсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтынсанхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан байна. Тэдний маргааны сэдэв энэ л Дубайн гэрээтэй холбоотой юмсанж. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарлаж “Улс төрийн түвшинд, цаашилбал, шүүхийн түвшинд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг буруутгасан байр суурь илэрхийлсээр байх нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгнө. Түүнчлэн ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцогдоно” гэхчлэн ярихад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог хэмээн шүүмжилжээ. Хариуд нь Ц.Нямдорж сайд эрхэм гишүүнийг олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль гэхчлэн хэгжүүрхсэнээс болж Х.Болорчулуун гишүүн уурсан босч очоод Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн байна. Хоёр гишүүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгаагүй бол, хэрэв Ц.Нямдорж сайдын ард хүн байгаагүй гэнэтийн “дайралтад” савж унасан бол яах ч байсан юм билээ. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн төлөө “сүүлчийн цамцаа урагдтал” тэмцэхээ амласан Ц.Нямдорж Оюутолгойн бүтээн байгуулалтын төлөө зодуулах шахав. 

Тэмцэл гэхэд жижигдэх энэ “үзэгдэл”-ийн цаана Х.Болорчулуун гишүүний “ялалт”, аархал ямар үр дагавар дагуулах вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна. 

Ц.Нямдорж сайдын өчигдөр бүлгийн хурал дээр хэлснээр бол “Английн хатан хааны, Ротшильдийн гэр бүлийнхний, Еврейчүүдийн багаас бүрдсэн хүчирхэг хөрөнгө оруулагчдаар ингэж “тоглох” хэрэггүй гэнэ. Энэ асуудлыг сонсч суусан Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр “бөөрөнхийлсөн” байр суурь илэрхийлсэн ч бүлгийн бусад гишүүд болон Ц.Нямдорж сайдын сануулж хэлсэн үр дагаврын тухайд анхааралтай хандаж, магадгүй “саарал” байтугай “хар жагсаалт” руу орж мэдэх шийдвэр гаргахгүйн тулд асуудалд нухацтай хандаж санал нэгдэх хандлагатай байсан ч Т.Аюурсайхан нарын зарим гишүүний шүүмжлэлтэй тулгарч байжээ. 

Оюутолгойн гэрээ бол дэндүү олуулаа хэлэлцэж баталсан, гадны томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан учир дэндүү ил тод гэрээ. Тэр үеийн УИХ, С.Баярын Засгийн газар, түүний сайд нар. Үүнд Зам, тээврийн сайд асан Х.Баттулга ч орно. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч багтана. Энэ бол тухайн үеийн эрх баригчдын хамтын шийдвэр.. Тухайн үед буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө” гэсэн байдаг.“Оюутолгой төслөө хөдөлгөж хөгжлийн түгжээг мулталлаа” гэж бахтай мэдэгдэл хийсэн Ч.Сайханбилэг хожим нь өөрийнхөө орох камерийн түгжээг нээж байгаагаа гадарлаагүй биз ээ. Тэд хавчигдсан, хатаагдсан, хоригдсон, суллагдсан, одоо ч шалгагдаж байна. Харин энэ хооронд “Дубайн гэрээ” монголчуудад ямар өгөөж өгөв? 

Оюутолгой компани өнөөдрийг хүртэл Монголын банкуудад ямар хэмжээний доллар оруулж ирэв. Татвар, нийгмийн даатгал, дотоодын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ, бий болгосон ажлын байрны тоо, үндэсний компаниудтай хийсэн худалдаа, энэ бүхнийг тооцож үзэхийг ч хүсэхгүй байгаа хүмүүс “гэрээг цуцалж баатар болох” мэхээр ирэх сонгууль бэлтгэхийн цаана Монгол хохирох гээд байгаа юм. Оюутолгойг “хаалгаа барьсан” жилүүдэд хэр орлого тасалдсан, “эх оронч” багтнууд Оюутолгой компанийн оффис руу дайрч “машин шатаах” эмгэнэлт жүжгийн төгсгөлд биржийн үнэлгээ буурчихаар “ялсан” мэт аархах ч угтаа хувьцааны ханшийг нь унагачихаад л ашгаа хүртээд сууж байсан. Энэ ичгүүр сонжуургүй харилцаан дунд тэвчээр заан урагшилсаар байгаа Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ онд Оюутолгойгоос олборлох алтны хэмжээгээ 230 мянган унц гэж тооцоолж байсныгаа нэмэгдүүлж, 240 мянган унц болгосон байна лээ. Харин баяжмал дахь зэсийн агууламжийн жилийн төлөвөө 125-155 мянган тонн хэвээр үлдээжээ. 

Түүнчлэн 2019 оны үйл ажиллагааны зардлын төлөвийг 800-850 сая ам.доллар байсныг 800 сая ам.доллар болгон бууруулж байгаагаа “Turquoise Hill Resources” компани танилцуулсан. Энэ сард “Оюу Толгой”-ийн гүний уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгасан. 10 метрийн диаметртэй энэхүү босоо ам нь 1300 метрийн гүнд хүрдэг. Гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай ханган нийлүүлэлт, ачаа тээвэр хийх боломж бүрдүүлэх маш чухал бүтээн байгуулалт. Энэ оны гуравдугаар улирлын тайлбанд дурдсанаар энэхүү гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 296.8 сая ам.доллар зарцуулжээ. Харин 2016 оноос хойш нийт 3.2 тэрбум ам.доллар зарцуулсан аж. Нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай энэхүү гүний уурхайн төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларыг нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас бүрдүүлжээ. 

Ийм бүтээн байгуулалтыг улс төрийн болон шүүх байгууллагын түвшинд эсэргүүцсэн, буруутгасан шийдвэрийн үр дагавар хаана очиж тусах вэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ? Ичсэндээ ч юм уу, эрдсэндээ, эх оронч хүсэл нь бадарч Ц.Нямдоржид халдсан эрхэм гишүүн Х.Болорчулуун лав даах хариуцлага биш байх. Нөгөөтэйгүүр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дараах боломжит хувилбарууд, дараагийн шатны шүүх байгууллагууд, УИХ-ын шийдвэрийг хүлээхгүйгээр “Дубайн гэрээ цуцлагдлаа” гэж зарлах нь хүртэл “хорлон сүйтгэх ажиллагааны дайтай” алдаа гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ЗОЧИН (66.181.187.54)
    Өөрсдийн 100 хонины 66-г хүнд өгөөд үлдсэн 34 хонио өөрсдөө худалдаж авдаг малчин монголчууд.
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • irgen tsog (202.126.89.103)
    ene bichegch zahialagt bicheech bna ta nar eh orniihoo esreg baihaar hen chinii eh orniig bodhiin be unuuduriin naad awsan heden turug chini hojimiin udur ur hoichod chini gai bolood baina shuu dubain gereeg tsutsalwal eh ornii chini hugjil 20 jileer naashlana ene chamd cj nyamdorjid ugui gehed ah zeed ni heregtei
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Майдарсайхан (66.181.161.27)
    ямар ч ашиг тусгүй гэрээ цуцлах хэрэгтэй !!! ардтүмэн тэнэг бишүү! Нямдоржоо
    2019 оны 11 сарын 24 | Хариулах
  • Иргэн (122.201.23.122)
    Захиалгатай бичүүлсэн байна шүү. Монголд ашиггүй уурхайгаар яах юм!
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (104.35.56.37)
    Баабарын бууны нохой!
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 52 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 1 цаг 18 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 1 цаг 41 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 3 цаг 12 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 5 цаг 30 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 6 цаг 5 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 6 цаг 18 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 6 цаг 19 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 6 цаг 22 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 6 цаг 23 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 6 цаг 24 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 8 цаг 37 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 8 цаг 38 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 8 цаг 39 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 8 цаг 41 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 8 цаг 42 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 8 цаг 43 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 8 цаг 44 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 10 цаг 12 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 10 цаг 50 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top