x

Улаанбаатар хотын хэмжээнд 59,5 км үерийн хамгаалалтын суваг барина

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Мэдээллийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дулааны инженер П.Цэрэнжаргал нар хийв.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2018-2019 онд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг өргөтгөж нийт 23,9 км шугамыг зургаан чиглэлд барьж, Сэлбэ дэд төвд 26,8 МВт-ын чадалтай дулааны эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр Баянхошуу дэд төв, Яармагийн шинэ төв, 1 дүгээр хорооллын арын хэсэг, бичил 7 дугаар хороолол, Гачууртын зам дагуух барилгуудыг дулааны шугамд холбогдоно. Мөн Зайсан орчмын халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдох юм байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа: “2018-2019 онд 27 халаалтын зуухны 47 барилгыг төвлөрсөн сүлжээнд холбож ажиллалаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улсын төсвөөр 42000 орчим айл өрхийг 4кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд долоон эх үүсвэрээс хоногт 258900 м3 цэвэр усыг олборлон 17 усан сангаар дамжуулан түгээж байна. Цаашид ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор усан сангууд хоорондын дамжуулах шугамыг шинээр барьж, гэр хороолол болон шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийн бүсэд 4 усан сан, дамжуулах шугамыг барьж байна” гэв.

Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжаар Био комбинат, Шувуун фабрик орчимд усны эх үүсвэр, ус цэвэршүүлэх үйлдвэр шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд уг төслөөр төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин цэвэрлэж дулааны цахилгаан станцуудыг технологийн усанд нийлүүлэх аж.

Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, шинэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Баянхошууд 6,5 км, Сэлбэ дэд төвд 5 км, Шархадад 8,5 км коллекторуудыг барьж ашиглалтад оруулсан. Цаашид төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаас гадна Туул-1 ариутгах татуургын коллекторууд, Яармагийн гэр хорооллын хэсэгчилсэн бүсэд 5-7 км-ийн ариутгах татуургын шугамыг шинээр барих төслийг хэрэгжүүлэх талаар Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат мэдээллээ. Улаанбаатар хотын хэмжээнд 59,5 км үерийн хамгаалалтын суваг барих төлөвлөлттэй ажиллаж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 50 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 1 цаг 16 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 1 цаг 39 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 3 цаг 10 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 5 цаг 28 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 6 цаг 4 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 6 цаг 16 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 6 цаг 17 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 6 цаг 20 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 6 цаг 21 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 6 цаг 22 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 8 цаг 35 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 8 цаг 36 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 8 цаг 38 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 8 цаг 39 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 8 цаг 40 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 8 цаг 41 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 8 цаг 42 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 10 цаг 10 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 10 цаг 48 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top