x

Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан төрийн албанд шинээр орох иргэдээс Төрийн албаны ерөнхий шалгалт гэж нэрлэгдэх шалгалтыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар болсны дагуу тус шалгалтыг авчээ.

Энэ дагуу Ерөнхий мэдлэгийн шалгалтыг энэ амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан байна.

Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсны дагуу тухайн байгууллагуудын захиалгын дагуу, тэрхүү сул ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж төрийн албаны шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ удаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхийг хүссэн дээд боловсрол эзэмшсэн, Монгол улсын иргэдийг  ямар нэг мэргэжил харгалзалгүй, мөн ажлын туршлага шаардахгүйгээр бүртгэн авч Ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэн бодох чадамжийг шалгах гэсэн гурван шалгалтыг авахаар болсон.

Шалгалтад бүртгүүлсэн иргэд  ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутанд бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ.

Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн  20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтанд тэнцсэнээр тооцогдон хамгийн сүүлийн Дүн шинжилгээний 15 онооны шалгалтанд орох эрх нээгдэх бөгөөд 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.

Шалгалтын даалгавар нь  хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалтууд нь тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Эцэст нь тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо аван тохиолдолд төрийн албаны шалгалтанд ТЭНЦСЭНД тооцож нөөцөд бүртгэгдэх юм байна.

Улсын хэмжээнд нийт 8,891 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлжээ. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдээс Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг 11 дүгээр сарын 19-ний өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтанд тэнцсэн иргэдээс Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус комисс зохион байгуулахаар төлөвлөжээ.

Төрийн албаны нийслэлийн салбар зөвлөлөөс Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газар болон Төр захиргааны V байр, төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим гэсэн хоёр хэсэг газар дээр дурьдсан өдрүүдэд Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийт 3,070  иргэнээс авчээ.

Зохион байгуулагчдын зүгээс шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд  шалгалтаас хоцрох, иргэний үнэмлэхээ орхиж ирэх, 6 оронтоо нэвтрэх эрхээ мартах зэрэг зөрчил дутагдал байсныг дурьдаж байлаа.  

Ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн иргэдийн хувьд шалгалтын зохион байгуулалт сайтай, бусдаас хуулах, өөр хоорондоо ярих, утсаар оролдох ямарч боломжгүй, бүгдэд нь тэгш үйлчилсэн, шударга боллоо гэдгийг илэрхийлж байлаа.

Гурван удаагийн шалгалтанд тэнцсэн иргэдээс  төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д заасны  дагуу шийдвэрлэх юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 2 цаг 19 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 2 цаг 45 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 3 цаг 8 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 4 цаг 39 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 6 цаг 57 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 7 цаг 32 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 7 цаг 45 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 7 цаг 46 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 7 цаг 49 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 7 цаг 49 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 7 цаг 50 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 10 цаг 4 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 10 цаг 5 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 10 цаг 6 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 10 цаг 7 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 10 цаг 8 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 10 цаг 9 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 10 цаг 11 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 11 цаг 39 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 12 цаг 16 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top