x

"Тавантолгой Түлш" компани Шакмен брэндийн машинуудтай боллоо

Төрийн өмчит "Таван толгой түлш" ХХК-ийн автобааз нээлтээ хийж, сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох медлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд Монгол Улсын стандартын шаардлага хангасан шинэ автомашинаар тээвэрлэхэд бэлэн болжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тээвэрлэлтэд шинээр нэвтэрч буй автомашин нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан учир энгийн авто замаар тээвэрлэлт хийх боломжтойг дурдаад Таван толгой түлш ХХК-ийн автобаазын жолооч нарт шинэ авто машинуудын түлхүүрийг гардуулан өгч алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөв.

БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү Шакмен брэндийн F300 маркийн автомашин нь 40 тоннын даацтай, 5 тэнхлэгтэй бөгөөд Монгол Улсын MNS4598:2011 стандартыг хангасан, өөрөө буулгагч тэвштэй. Энэ ковш нь гар буулгагч зэргийг ашиглахгүй тул цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх сайн талтай аж. Дээрх тээврийн хэрэгслүүдийг холын тээвэрт явуулахаас гадна сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийх юм байна.

 

 

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шат дараатай шийдвэрүүд гаргасны дагуу Таван толгой түлш ХХК байгуулагдаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээс хойш хэрхэн үр дүнтэй байгааг онцлоод Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Эрдэнэс Таван толгой ХХК, Таван толгой түлш ХХК, тээвэрчид зэрэг энэхүү төсөлд гар бие оролцсон бүх хүнд Зам, тээврийн хөгжлийн сайд талархал илэрхийллээ. 

Харин "Таван толгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар бүхий л үед бодлогын хэмжээнд дэмжин ажилладаг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд болон энэхүү автомашиныг авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 2 цаг 26 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 2 цаг 52 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 3 цаг 15 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 4 цаг 46 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 7 цаг 4 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 7 цаг 40 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 7 цаг 52 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 7 цаг 53 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 7 цаг 56 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 7 цаг 57 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 7 цаг 58 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 10 цаг 11 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 10 цаг 12 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 10 цаг 14 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 10 цаг 15 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 10 цаг 16 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 10 цаг 17 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 10 цаг 18 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 11 цаг 46 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 12 цаг 24 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top