x

"Гадаад хүнийг орон байраар хангасан бол 48 цагийн дотор ГИХГ-т бүртгүүлдэг болъё"

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл, баримтлал, төслийн танилцуулга”, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Виз олгох эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх нь”, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сүүлийн үед дэлхийн улс орнууд цахим виз олголтод анхаарлаа хандуулж байгаагийн зэрэгцээ виз мэдүүлгийн төвөөр дамжуулан визийн материалыг хүлээж авах тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд гадаадын иргэдийн виз мэдүүлсэн материалыг хүлээж авах, бүрдлийг хянах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зэрэг техникийн шинжтэй ажиллагааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх болсон байна.

Хуульд виз олгож буй байгууллагууд хяналтын нэгдсэн системтэй болгох асуудлыг тусгажээ

Тиймээс олон улсын жишигт нийцүүлж, цахим виз, визийн төвийн тухай зохицуулалтыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нэмж тусгажээ. Энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг ойртуулах, хууль бус дундын зуучлалыг бууруулах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тодотгож байв.

Мөн тус хуульд виз олгож буй байгууллагууд хяналтын нэгдсэн системтэй болгох асуудлыг тусгажээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр: “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтын тухай асуудал байна. Үүний тулд гадаадын иргэдийн хилээр орж ирэхэд нь биеийн давхцахгүй өгөгдлөөр бүртгэх, бүртгэлийн дугаар олгох, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх зэрэг асуудлууд байна. Мөн гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлдэг байх зохицуулалтыг хуулиар бий болгох зайлшгүй шаардлага байна” гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдын санал, хүсэлтийг сонсч, тайлбар мэдээлэл өгсөн ба зарим саналыг хуулийн төсөлд холбогдох байгууллагын саналыг авсны үндсэн дээр хуулийн төслийг тусгаж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад Харилцааны Яам, Гадаадын иргэн, харьяатын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм гэж ГИХГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 3 цаг 52 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 4 цаг 18 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 4 цаг 41 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 6 цаг 12 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 8 цаг 30 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 9 цаг 5 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 9 цаг 17 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 9 цаг 19 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 9 цаг 21 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 9 цаг 22 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 9 цаг 23 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 11 цаг 37 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 11 цаг 37 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 11 цаг 39 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 11 цаг 40 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 11 цаг 41 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 11 цаг 42 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 11 цаг 44 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 13 цаг 12 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 13 цаг 49 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top