x

УНТЭ-ийн гаднах талбайд 136 автомашины зогсоол байгуулжээ

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа.

Энэ ажилд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын захирагч С.Амарсайхан, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.

Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд гадна 5294 м2 талбайд асфальт бетонон хучилт хийж, талбайн гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдэд зориулсан сандал, амралтын сүүдрэвч бүхий тусгай хашлагатай ногоон байгууламж, явган хүний зам, харуулын байр, дугуйн зогсоолоос гадна авто замын хэвтээ болон босоо тэмдэглэгээтэй тусгай зориулалтын дөрөв, мөн энгийн 136 автомашины зогсоол, орц гарцыг шийдэж өгснөөр иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна. Гадна зам талбайн тохижилтын зураг төслийг “Мод арч” ХХК боловсруулж, гүйцэтгэгчээр “Жи Пи экспресс финанс” ХХК ажиллажээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Эмнэлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын орчны аюулгүй байдлын асуудал нэн чухал. Энэ жил бид Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон хэд хэдэн эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байна. Чанар стандартын шаардлага хангасан гадна зам талбайн тохижилтын ажлыг өнөөдөр хүлээн авч иргэд, олон нийт ая тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаад баяртай байна” хэмээн ярилаа.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд мөн 852 м2 талбайд асфальт бетонон хучилт хийсэн төдийгүй автомат хаалга бүхий төмөр хашаа, хяналтын камер, ханын болон гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зогсоол, амралтын сүүдрэвч зэрэг ногоон байгууламжтай болгон тохижуулсан байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 7247 м2 талбайг асфальт бетонон хучилттай болгож, тусгай зориулалтын 12 ба энгийн 50 автомашины зогсоол, авто зам болон явган хүний зам дагасан гэрэлтүүлэг, төмөр хайс хашлага, автомат болон буудаг хаалга, харуулын байр, явган замын хашлага, сандал, хогийн сав зэрэг амралтын сүүдрэвчтэй ногоон байгууламж, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр тохижуулжээ.

Эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэн орц, гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 5 цаг 33 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 5 цаг 59 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 6 цаг 22 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 7 цаг 53 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 10 цаг 11 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 10 цаг 46 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 10 цаг 59 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 11 цаг 0 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 11 цаг 3 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 11 цаг 3 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 11 цаг 5 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 13 цаг 18 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 13 цаг 19 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 13 цаг 20 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 13 цаг 21 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 13 цаг 22 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 13 цаг 23 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 13 цаг 25 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 14 цаг 53 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 15 цаг 31 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top