Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км үргэлжлэх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
1959 онд ашиглалтад оруулсан Налайхын замыг 60 жилийн дараа шинэчилжээ. Налайхын шинэ зам
- 38 байршилд ус зайлуулах байгууламжтай
- Хөлийн голын гүүр /20.75 метр урт/
- Уулзвар 10 цэгт, буцах эргэлт 5 байршилд,
- 30.3 метр үргэлжлэх мал амьтны нүхэн гарцтай
- Суурьшлын бүсэд 5.1 км үргэлжлэх дугуйн замтай
- 30 метр тутамд гэрэлтүүлэгтэй
- 7 байршилд нийтийн тээврийн зогсоолтой болсон байна.
Одоогоор тус замын гүйцэтгэл 75 хувьтай байгаа бөгөөд нэмэлт хучилт хийснээр 2020 оны долдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.



