Монгол улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын Mongolian Groom /Монгол адуучин/ хурдан хүлгийг үүрд унтуулжээ.
АНУ-ын өндөр чансаатай “Breeders Cup” үржлийн адууны морин уралдаан нь өнгөрсөн бямба гаригт “Санта-Анита” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд финалын дээрх хүлгийн хөл хугарсан байна. Үүний дараа малын эмч нарт үзүүлэхэд “найдваргүй” гэсэн хариу гарсан тул үүрд унтуулах арга хэмжээг авчээ.
“Монгол адуучин” хүлэг нь 17 удаагийн морин уралдаанд гурван удаа түрүүлж, 597.141 ам.долларыг эзэндээ авчирч байжээ.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш уг уралдаанд эндсэн 37 дахь тохиолдол энэ аж.



