x

Угаарын хийд хүнд хэлбэрээр хордсон хүн дахин хордвол амь насаа алдах аюултай

Гэрэл зургийг eagle.mn

 

Угаарын хийн хордлогын талаар Эрүүл мэндийн яамны хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн, доктор, профессор С.Юндэнтэй ярилцлаа.

-Угаарын хийд хордсон хүн цаашдаа юуг анхаарах ёстой вэ Сөрөг нөлөө бий юу?

-Хөнгөн хэлбэрийн угаарын болон бусад хийн хордлого хүний биеэс хурдан хугацаанд гадагшилдаг. Хөнгөн хордлогын үед аюултай, эрсдэлтэй, анхаараад байх зүйл бараг байхгүй гэж ойлгож болно.

Хүнд хэлбэрээр хордсон хүн хамгийн багадаа жилийн хугацаанд эмчийн хяналтад байх ёстой. Учир нь хүнд хордлогын үед тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх өндөр магадлалтай. Мөн хүнд хэлбэрээр хордсон өвчтөн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байж, цаг алдалгүй шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хэрэв угаарын хийд хүнд хэлбэрээр хордсон хүн дахин хордвол юм бол амь насаа алдах эрсдэл маш өндөр болдог.

-Хөнгөн хэлбэрээр хордсон хүн хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Хэрэв угаарын хийд хордсон ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд эрүүл агаарт гарах, шингэн юм их хэмжээгээр уух шаардлагатай. Мөн түргэн дуудах болон өөрт ойрхон эрүүл мэндийн байгууллагад хандаж, аппаратаар хүчилтөрөгчөө хэмжүүлэх шаардлагатай.

Харин энэ үед хүчилтөрөгч унасан буюу байх ёстой хэмжээнээс багассан байвал ЭХЭМҮТ болон Хордлогын яаралтай тусламжийн төвд очих ёстой. Хүчилтөрөгч унасан байвал угаарын хийн хордлого мөн гэж ойлгох нь зөв. Хөнгөн болон хүнд хэлбэрээр хордсон хүн хоёр цагийн дотор эмнэлгийн тусламж үйлчилгээ авбал айх аюулгүй, эрсдэл бага байна гэж үздэг.

Харин хүнд хэлбэрээр хордсон тохиолдолд хоёр цагийн дотор эмнэлгийн байгууллагад хандахгүй бол амь насаа алдах өндөр эрсдэлтэй.

-Ганцхан сарын хугацаанд Монгол Улсын найман иргэн угаартаж амь насаа алдлаа. Эдгээр найман иргэн хоёр цагийн дотор эмнэлгийн анхан шатны тусламж авч чадаагүй гэсэн үг үү?

-Амь насаа алдсан иргэдийг угаартсан үгүйг шүүх эмнэлэг тогтооно.Хордлогын төв болон эмнэлгийн байгууллагаас анхан шатны тусламж аваад, нас барсан хүн байхгүй. Бид үзэж амжаагүй, чадаагүй болохоор угаартсан гэж хэлэх боломжгүй. Нас барсан хүмүүстэй хамт байсан иргэд хөнгөн болон хүнд хэлбэрээр угаартсан болохоор адилхан оноштой байсан гэж үзээд байгаа юм.

Улаанбаатар хотод амьдарч байсан найман иргэн хоёр цагийн дотор багтаж эмнэлгийн тусламж авч чадалгүй, дуудлага өгч чадалгүй амиа алдана гэдэг маш харамсалтай зүйл. Угаарын хий нь 2-3 төрлийн аюултай байдаг. Тухайлбал, олон хүнийг нэг дор хамардаг, хурц болон хүнд мэдэгдэх үнэргүй. Угаартсан хүн бол бүр мансуурлын байдалд шилждэг. Мөн угаарын хийн хүнийг маш бага хугацаанд үхэлд хүргэдэг болохоор түргэн дуудах нь бүү хэл өөрөө ч мэдэхгүй байж байгаад нас барчих тохиолдол олон.

Үүнээс гадна угаарын хий бол бусад хордлогод иргэд бэлэн биш, анхан шатны мэдлэггүй зэргээс болж амь насаа алдах эрсдэл үүсэж байна.

-Сайжруулсан шахмал түлшнээс болж угаарын хийд хордсон 700 иргэний хэд нь хүнд хэлбэрийн хордлогод өртсөн бэ?

-Сайжруулсан түлшнээс үүдэлтэй угаарын хийн хордлого гэж дүгнэж хэлэх эрх надад байхгүй. Харин нарийн шинжилгээний хариугаар олонх хүн нь угаарын хийд хордсон гэсэн онош гарсан.

Өнгөрсөн сард 700 орчим иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, үүнээс 44 нь хэвтэн эмчлүүлж, хүнд хэлбэрээр хордож эмчлүүлсэн 10 гаруй хүн бий. Эдгээр хүнд хэлбэрийн угаарын хийд хордсон хүмүүс багадаа жил, цаашлаад насаараа мэргэжлийн эмчийн хяналтад зайлшгүй байх шаардлагатай.

-Түүхий нүүрс түлдэг байх үед угаарын хийд хордсонтой холбоотой дуудлага жилд дунджаар хэд ирдэг байсан бэ?

-Угаарын хийтэй холбоотой дуудлага зөвхөн энэ онд л ирээд байгаа юм биш ээ. Түүхий нүүрс түлдэг байхад ч гэсэн ирдэг байсан. Жилд дунджаар ойролцоогоор 200 гаруй хүн угаарын хийд хорддог байсан. Мөн жилд дунджаар 10 орчим хүн угаартаж нас барж байсан гэсэн тоон судалгаа бий.

-Жилд дунджаар 200 гаруй хүн угаартаж, 10 хүн амиа алдаж байсан юм байна. Гэтэл энэ жип ганцхан сарын хугацаанд өмнөх оноос хэд дахин олон хүн угаартаж, амиа алдсан байна. Ийм байхад сайжруулсан түлштэй холбоогүй гэж үзэж болох уу?

-Би технологич биш, хүний их эмч учраас сайжруулсан түлшнээс болсон гэж хэлэх боломжгүй. Угаартаж ирсэн иргэдийн шинжилгээнээс харахад зөвхөн угаарын хийд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэсэн онош гарсан байна лээ. Өөр ямар нэгэн бодис, хий шинжилгээгээр илрээгүй. Өнгөрсөн сарын угаарын хийн хордлого богино хугацаанд олон хүнийг хамарсан нь харамсалтай.

Мөн эмнэлгийн байгууллагат хэвтсэн, хандсан, эмчлүүлсэн хүн ганцхан сарын хугацаанд олон байна.Энэ нь яалт ч үгүй шахмал түлштэй холбоотой гэж харагдаж байна. Гэхдээ энэ түлшний найрлагатай холбоотой гэж бид үзэхгүй байгаа.

Учир нь хувь хүний зүгээс хэлэхэд иргэд мэдээлэл муу байгаагаас болж угаартсан байж болзошгүй. Тухайлбал, яндангаа хөөлөөгүй, пийшингээ буруу галласан, үнсээ аваагүй, их хэмжээний түлш түлсэн гэх зэрэг хариултыг угаартаж ирсэн хүмүүс хэлж байгаа юм.

Мөн хүчилтөрөгчийн хий дутагдалтай байгаа тохиолдолд ямар ч түлш түлсэн хордлогын хий 6 ялгарч гарна. Харин хүчилтөрөгчийн хий хангалттай байвал ямар ч түлш хэрэглэсэн хордлогын хий гарахгүй.

-Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн ганцхан хордлогын төв үйл ажиллагаагаа явуулдаг уу? Аймгуудад хордлогын төв байдаг уу?

-Хордлого, хор судлал гэдэг нь байгууллага дотроо асуудлаа ярилцаж, шийдэх хэмжээний жижиг байгууллага биш. Улсын хэмжээнд ЭХЭМҮТ, Хордлогын яаралтай тусламжийн төв хоёроос өөр үйл ажиллагаа явуулж байгаа улсын байгуулга байхгүй. Хордлого, хор судлалын төрийн бус байгууллага байсан ч шинэ яам гарч ирээд л татан буулгадаг.

Тухайлбал, миний мэдэхээр 4-5 хордлогын төрийн бус байгууллагыг, тэр дунд нь байсан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөрөнгөөр санхүүжүүлсэн байгууллагыг хүртэл татан буулгасан. Хөдөө орон нутагт аймгуудад хордлого, хор судлалын төв байгуулах гэхээр холбогдох байгууллагынхан дэмждэггүй. Мөн аймгийн нэг эмчийг жилийн хугацаанд хордлогын мэргэжлийн сургалтад хамруулах гэхээр эмнэлгийн удирдлага нь дэмжихгүй, эмчээ явуулдаггүй.

Тэгээд ямарваа нэгэн хор, хордлогын шинж тэмдэг илрэхээр Улаанбаатар хотоос эмч дуудаад байдаг. Эндээс эмч очих гэсээр байтал хордлогын тусламж авах алтан цаг буюу хоёр цагийн хугацаанд тусламж авч амжихгүй хүний амь эрсдэх аюул үүсдэг.

Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг тус хоёр эмнэлэгт архаг, цочмог хордлоготой, байнгын эмчийн хяналтад байх ёстой 700 орчим өвчтөн жилд үзүүлдэг.

-Жилд ойролцоогоор архаг, цочмог хордлоготой 700 орчим хүн эмнэлгийн байгууллагат ханддаг гэлээ. Энэ хүмүүс ямар төрлийн бодисын хордлогоор эмнэлэгт ханддаг вэ?

-Архи, архи төст бодис, угаарын хий, ахуйн гаралтай химийн бодис, үйлдвэрийн газрын хордлого давамгайлж байна. Мөн химийн бодистой холбоотой хордлого ихсэх магадлал сүүлийн жилүүдэд ихэссэн. Манайд үйлдвэр, аж ахуйн 700 гаруй газар,1,300 химийн бодитоор үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн тооцоо гарсан. Эдгээр үйлдвэрт аюулгүй байдлын хяналт гэж үндсэндээ алга.

Үүнээс болж химийн бодисын хордлого ихээр гарч байна. Эдгээр үйлдвэрийн олонх нь жижигхэн үйлдвэр учраас эмнэлэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан гэж байхгүй. Тийм орон тооны ажилтан авах боломжгүй байдаг.

Жишээлбэл, үсчин, алт мөнгөний дархан, хими цэвэрлэгээ гэх мэтхимийн бодисоор үйл ажиллагаа явуулдаг жижигхэн аж ахуйн нэгж байна. Мөн орон нутагт газрын хөрсөн дор байгаа хар тугалга, цацраг идэвхт бодис зэргийг ухаж сэндийчсэнээс болж тэдгээр нь нарны туяанд идэвхжиж хордлого үүсэх нөхцөл бий болж байна.

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад үүсэж болох сөрөг нөлөөний талаар холбогдох байгууллагынхан ямар ч хараа хяналт тавьж ажилладаггүй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 7 цаг 23 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 7 цаг 49 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 8 цаг 12 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 9 цаг 43 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 12 цаг 1 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 12 цаг 37 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 12 цаг 49 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 12 цаг 50 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 12 цаг 53 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 12 цаг 54 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 12 цаг 55 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 15 цаг 8 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 15 цаг 9 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 15 цаг 11 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 15 цаг 12 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 15 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 15 цаг 14 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 15 цаг 15 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 16 цаг 43 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 17 цаг 21 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top