Сайжруулсан түлшний хэрэглээ, хангалттай холбоотой асуудлаар Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-"Гал түлдэг айлуудад угаарын хий мэдрэгч нэг удаа үнэ төлбөргүй тараах шийдвэр Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжилт хийгдэнэ. Угаар мэдрэгч нь олон төрөл байдаг. Үнийн хувьд гэхэд л 10-200 ам.долларын үнэтэй байна. Зөвхөн угаар биш маш олон төрлийн химийн элемент мэдэрдэг ч байдаг юм байна. Манайд бол зөвхөн угаарын хий мэдрэгч шаардлагатай. Тиймээс хамгийн боломжтойг сонгоно. Хамгийн хямдаар тооцоход зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Арваннэгдүгээр сарын 1 буюу маргаашийн дотор судалгаагаа гаргаад, сардаа багтаад угаарын хий мэдрэгч суурилуулна. Айлын нэг өрөөнд л суурилуулах боломжтой. Харин хоёр, гурван өрөөтэй айлыг яах вэ гэдгээ Ажлын хэсэг дээр шийднэ" гэв.



