x

"Тавантолгой Түлш" компанийн шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ

Өчигдөр орой Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-"Өчигдөр 19:15 цагт галын дуудлага ирж, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн очиж ажилласан.

Гал хоёрдугаар үйлдвэрийн хоёрдугаар шугамын хатаах төхөөрөмжид гарсан. Шахмал түлшийг дөрвөн төхөөрөмж дамжуулан хатаадаг юм байна. Түүний хоёр дахь төхөөрөмжид гарсан галыг унтрааж ажиллалаа. 1 цаг 40 минут гэдэгт дуудлага авснаас хойш галыг бүрэн унтраах хүртэл хугацааг багтааж ойлгоно.

Үйлдвэр дотор гарсан гал учраас шууд хоолой тавиад унтраах боломжгүй, дотор ажиллагаа явуулан нэмэлт насос тавьж ажилласан. Хатаах төхөөрөмж дотор байсан 3 тонн орчим түлш шатсан бөгөөд улмаар бусад хатаагч төхөөрөмж болон үйлдвэр галд өртөхөөс сэргийлж унтраасан.

Галын үеэр үйлдвэрийн ажилчид, онцгой байдлын алба хаагчид гэмтсэн зүйл гараагүй. 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

Урьдчилсан байдлаар гал гарахад гадны нөлөө байхгүй, хатаах явцад түлш шатсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлж байгаа. Гадны нөлөө байсан уу,  үйлдвэрийн технологийн горим зөрчигдсөн эсэхэд СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 4 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 8 цаг 30 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 8 цаг 53 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 24 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 12 цаг 42 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 17 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 13 цаг 30 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 13 цаг 31 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 13 цаг 34 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 13 цаг 35 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 13 цаг 36 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 15 цаг 49 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 15 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 15 цаг 51 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 15 цаг 52 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 15 цаг 54 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 15 цаг 55 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 15 цаг 56 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 24 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top