x

Б.Пүрэвдорж: Саарал жагсаалтад оруулсны төлөө Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-АН-ын зөвлөлөөс ирэх оны төсөвт дүгнэлт хийжээ.  Ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хэтэрхий хөөсөрсөн, улс төрийн зорилго агуулсан, төрийн бодлого алдагдсан ийм төсөв оруулж иржээ. 

Тухайлбал, Орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1, Нийгмийн даатгалын шимтгэлээс олох орлогын өсөлт 41.6 хувь, Гаалийн татвараас олох орлогын өсөлт 11.7 хувь, Онцгой албан татварынх 13.8 хувь, Хөрөнгийн орлогын өсөлтийн хэмжээ 19.3 хувьтай байхаар төлөвлөжээ. Үүн дотор хамгийн их анхаарал татаж байгаа нь орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1 хувь байгаа.

Энэ төсөөллийг хийхдээ экспортын нийт орлогыг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтад хэт өөдрөгөөр хандсан байна. 2020 онд түүхэндээ байгаагүйгээр 42 сая тонн нүүрс экспортлох нь урьд хожид байгаагүй тоо. Орлогыг хийсвэрээр өсгөж, зардлыг мөн л хийсвэр төсөөлсөн нь сонгуульд зориулсан төсөв болсныг илтгэнэ.

-Тэгэхээр АН-ын зүгээс ямар бодлого барих вэ?

-Ашиггүй хөрөнгө оруулалтуудыг хасаж тооцох хэрэгтэй. Гишүүдийнхээ тойргийг услахын тулд төсвийн алдагдлыг хоёр наяд байхаар төсөвлөсөн.  Төсвийн нийт зарлагын хэмжээний ихэнх хувийг хөрөнгийн зардалд зориулахаар байна.

Төсвийн зарлага огцом өссөн нь төрийн түүхэнд байгаагүй үзэгдэл. 2015 оны төсвийн зарлагыг ирэх оны төсвийн зарлагатай харьцуулахад хоёр дахин их тоо харагдаж байна. Зарлага хяналтаа алдсан байна гэсэн үг.

-Ерөнхийдөө Засгийн газрын өрийн асуудал нэлээд анхаарал татаж байна. Энэ төсөвт ямар байдлаар орж ирсэн байгаа бол?

-Засгийн газрын өр болон Монгол Улсын өр талийсан. 2016 онд 24 тэрбум ам.долларын өртэй хүлээлгэж өгсөн. Өнөөдөр 30 тэрбум ам.долларт хүрсэн. Иргэн бүр 25 сая төгрөгийн өртэй болсон гэсэн үг. Энэ их өр тавьчихаад хийж, бүтээн ажил МАН-д алга.

Засгийн газрын нийт өр 2.4 тэрбум ам.доллараар өссөн. Энэ бол 2012-2016 онд АН-ын авсан бүх зээлтэй тэнцэж байна.  Жишээ нь, энэ мөнгөөр 3000 км зам тавьсныг бүгд мэднэ. Гэтэл баруун аймгууд руу тавьсан замаас  200 км гаруй зам үлдсэний 130 км замыг одоо хүртэл тавиагүй байна. Ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед хөрөнгө мөнгөө хэмнэж байгаад гадаад өр төлбөрүүдийг төлөх ёстой.

Харамсалтай нь, хөрөнгө мөнгөө маш үр ашиггүй зарцуулж байна. Үүний нэг жишээ нь нэг аймагт 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  тавьж байна. Хэнтийн аймгийн Бэрх гэдэг ганц тосгонд 27 тэрбум төгрөг төсөвлөсөн нь зарим аймгаас хоёр дахин өндөр дүнтэй байна.

Орлого талаа маш хариуцлагагүй тооцсон. Зэсийн үнэ буугаад эхэллээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ мөчлөгтэй байдаг. Одоо унадаг мөчлөг нь эхэлсэн.

-Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр зэхэж байна.  Энэ асуудалд зөвлөл байр суурьтай байгаа вэ?

-Энэ долоо хоногт УИХ түр завсарлаж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орж байх шиг байна. Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. Хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт ороход ҮХЦ дээр очих маргаан үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зарчмын зөв байр суурин дээр байх ёстой. Одоо зарчмын гурван байр сууриа бид хэлж байна.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгох, Ерөнхий сайд танхимаа өөрсдөө байгуулах боломж бүрдүүлэх гурван саналыг АН тавьж байгаа. Тийм учраас АН энэ долоо хоногт зөвшилцөлд оролцож, асуудлаа хамтарч шийдэхийн төлөө явна.

-“Саарал жагсаалт”-д орсноор Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн. Хариуцлагын асуудал нь хэр бодитой вэ?

-Терроризм, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой, санхүүгийн мэргэжлийн хуульд өөрчлөлт оруулах, хяналтын байгууллага байгуулах зэрэг “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой асуудалд орсон.

“60 тэрбум”-ын нөлөөгөөр очсон, хэлний мэдлэггүй хүмүүс ФАТФ дээр очоод ажлаа тайлагнаж чадаагүй. Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой. 

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 42 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 45 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 48 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 49 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 51 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 20 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 21 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 23 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 26 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 42 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 9 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 25 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 10 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 43 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 46 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 48 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 50 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 26 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 38 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top