x

Төрдөө хаягдсан иргэд лааны гэрэлд амьдарч байна

“Улаанбаатар хотод айлууд цахилгаангүй, харанхуй амьдарч байна” гэсэн мэдээллийн мөрөөр бид Сонгинохайрхан дүүргийн Дамбын-Овооны хойд жалгыг тойрон амьдарч байгаа айлууд руу хөдлөв.

Энд амьдарч байгаа 47 өрх өөрсдийн харьяаны цахилгаангүй учраас 200-600 метрийн зайтай айлын хашаанаас тог авч, зарим нь лаа барьж, хэсэг бүлэг нь нарны зайн толиор аккумлятор цэнэглэж гэрэлтэй залгадаг гэнэ.

Гагнуурын аппарат, дрилл, таслагч гээд хүчдэл өндөр шаарддаг хэрэгслүүдийг хэрэглэх боломж эдгээр айлд холын мөрөөдөл. Тэр ч бүү хэл индүү, хөргөгч, угаалгын машин ч хэрэглэх боломжгүй, хорооны хаяггүй найман жил тэд энэ газарт амьдарчээ.Нэгдүгээр хорооллын арын дэнжээс дээшээ сайжруулсан зам ч үгүй учир машины хүрд буруу мушгихад л нүх рүү орох шахам шороон замаар гурван километр орчим явж байж эдгээр айлын захад хүрсэн юм.

Хамбын-Овооны хогийн цэгийн жалгыг тойроод хашаатай, хашаагүй голдуу гэртэй 40 гаруй айл төвхнөжээ.

ЛААНЫ ГЭРЭЛД ХҮҮХДИЙНХЭЭ ХИЧЭЭЛИЙГ ХИЙЛГЭДЭГ

Хашаандаа эвдэрсэн бололтой цэнхэр өнгийн портер машинтай айл руу оров. Шар, цагаан өнгийн хоёр нохой хашааны баруун, зүүн талд биднийг гэрийн үүд хүртэл харуулдан хэвтэнэ.

Хэзээ мөдгүй төрөх гэж байгаа тулгар биетэй гэрийн эзэгтэй Ч.Мөнхзул “Манайх энд амьдраад хоёр жил болж байна. Саяхнаас Дамбын-Овооны суваргын урд байдаг таньдаг айлынхаа хашаанаас гуйж байж цахилгаан залгуулсан. Манайх суваргын хойд талд байдаг учраас бараг л 600 метр утас хэрэгтэй болдог. Заримдаа цахилгааны утсаа хулгайд алдах гээд зовлон их.

Мөн айлаас гуйж холбодог болохоор айлынх нь эзний ааш хөдөлбөл салгачихдаг. Тэр бүрт л хэдэн хүүхэд минь харанхуйд амьдарч байна. Цахилгаангүй байх өдөр олон, тэр бүрт л лаа барьж хүүхдийнхээ хичээлийг хийлгэж байна.

Сүүлийн үед тогны мөнгө сард 60 мянган төгрөгөөс дээш гардаг болсон. Уг нь хамгийн ихдээ 45 мянга гардаг байсан юм. Цахилгаан авдаг айлын хашааны шийтнээс манайхтай нийлээд арав гаруй буюу харьцангуй цөөн айл тог авдаг учраас цахилгааны хүчин чадал өдрийн цагаар заримдаа сайн байдаг. Өдөртөө угаалгын машинаа дангаар ажиллуулж, халуун тогоон дээр хоол хийх боломжтой.

Ням гарагт болон оройн цагаар гэрэл, зурагт асаахад ч хүчин чадал нь хүрдэггүй. Заримдаа өдрийн цагаар ч угаалгын машин ажиллаж хүчрэхгүй үе олон бий. Өөрийн гэсэн цахилгаангүй болохоор хэзээ тасарчих бол, хэдэн хүүхэд маань харанхуйд яана даа гэсэн айдастай амьдарч байна. Одоо удахгүй амаржихаар нялх хүүхэдтэй болж цахилгааны хэрэгцээ улам л их болно” хэмээн учирлаж байлаа.

XXI зуунд хотын төвөөс арав хүрэхгүй километрт 40 гаруй айл цахилгаангүй, лааны гэрэлд амьдарч байгаа нь эмгэнэлтэй. Монгол Улсын 360 сумын дийлэнх нь 24-ын өндөр хүчдэлд холбогдсон. Гэтэл улсын нийслэлд иргэд цахилгаангүй хэчнээн жил амьдарч байгааг холбогдох албаныхан мэдэж байгаа болов уу.

НАРНЫ ЗАЙ АШИГЛАЖ ЦАХИЛГААН ГАРГАЖ БАЙНА

Дамбын-Овооны хогийн цэгийг холбогдох газар болон иргэд 2012 онд цэвэрлээд, хөрсөөр нь эргүүлж цэвэрлэжээ. Хуучин хогийн цэг байсан энэ газрын голд, нэлээн том хашаанд гэртэй хоёр айл руу орлоо.

Газраа тэгшилж, хэд хэдэн мод, зэрлэг сонгино тарьсан айлын гэрийн эзнийг Б.Бат-Эрдэнэ гэдэг. Тэрбээр “Манайх цахилгаангүй, хорооны хаяггүй энэ газарт найман жил амьдарч байна. Газрын гэрчилгээгүй учраас хороо, дүүргийн хяналтгүй, эзэнгүй айл шиг л байна даа. Манайхаас дээш гурав дахь гудамжны айлын шийтнээс тог саяхнаас авсан. Өмнө нь лаа бариад, нарны гэрлээр аккумлятор холбож л гэрэлтэй залгадаг байв.

Тогны мөнгө сард ойролцоогоор 50-65 мянган төгрөг төлдөг. Зөвхөн утас цэнэглэх, гэрэл асаах, заримдаа зурагт гаргах л хүчин чадалтай цахилгаанд шүү дээ. Үүнээс өөр цахилгаан хэрэгсэл ажиллуулна гэдэг бүтэхгүй асуудал.

Айлуудаас гуйгаад л тог авна, байсхийгээд салгачихдаг. Хашаандаа бүтээн байгуулалт хийж, тохь тухтай амьдармаар байх юм. Даанч газрын зөвшөөрөл өгөхгүй нүүлгэнэ, суулгана гэж ярьдаг болохоор хүссэнээрээ амьдарч чадахгүй байна. Газрын гэрчилгээ хөөцөлдөөд явахаар хоёр хорооны голд хаягдаад байх юм.

Сонгинохайрхан дүүргийн XXIII, XXX хорооны удирдлагууд танайх, манайх гэж талцаад шийдсэн ч асуудалгүй өнөөдрийг хүрсэн. 2016 оны сонгуулиар Ц.Гарамжав гишүүн “Танай энэ хавийг маргааш гэхэд тогтой болгоно” гэж хэлээд энэ тойргоос УИХ-д сонгогдсон ч дахиж ганц ч удаа энэ хавиар үзэгдээгүй” гэлээ.

Манайд, танайд хамаарна гэж хаягдсан иргэд төрийн ямар ч тусламж, үйлчилгээ авдаггүй байна. Тэр ч бүү хэл Өрхийн эмнэлэгт ч үзүүлж чаддаггүй гэнэ. Мөн харьяалалгүй гэдэг утгаараа хогны машин ганц ч удаа ирж байгаагүй гэдгийг иргэд ярьж байлаа.

Айлаас цахилгаан гуйж, тогтой, тоггүй амьдардаг иргэдийн ажлаасаа болон хүүхдүүдийн хичээл сургуулиасаа тарж ирэх замын гэрэлтүүлгийн талаар ярих нь бүр ч илүүц биз. Зам харгуй гэж нийтийн тээвэр бүү хэл хувийн машин явахад ч хэцүү ийм газарт хэдэн өрх амьдарч байна.

Овоолсон шороогоор дүүрсэн жалганы урдах энгэрт хагас дутуу хашаа барьж, гэрлийн утас газар доогуур явуулсан айл бол Ж.Бадарчийнх. Эднийх энд албан ёсоор амьдраад найман жил болжээ. Өмнө нь хоёр жил гаруй ирэн очин энэ газартаа амьдарсан гэнэ. Гэрийн эзэн “Ажилдаа яваад ирэхэд л хэд хэдэн удаа цахилгааны утсаа хулгайд алдаж байсан.

Сүүлдээ өөрсдөө шөнийн цагаар эргэж тойрдог. Цахилгааны утсаа хулгайд алдахад хамгийн багадаа 300 мянган төгрөгийн алдагдалд ордог” гэв.

ААЛЗНЫ ШҮЛС ШИГ ЗАМБАРААГҮЙ ЦАХИЛГААНТАЙ, АЮУЛТАЙ ОРЧИНД ИРГЭД АМЬДАРЧ БАЙНА

Иргэн Ш.Сансар “Манайхыг анх нүүж ирэхэд хур хог дагтаршсан газар байсан. Түүнийгээ өөрсдөө цэвэрлээд, техник хэрэгслээр хогийг нь түрж тэгшлээд тав дахь жилдээ амьдарч байна. Өнөөдрийг хүртэл төрийн хараа хяналтгүй, нэг айлын шийтнээс хэдэн арваараа цахилгаан авч аалзны шүлс шиг замбараагүй цахилгааны эх үүсвэртэй, аюул, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна.

200 метрийн зайтай хашаанаас тог салаалуулан авч, сард 35 мянган төгрөг төлдөг. Хамгийн багадаа л 200 метр, ихэнх айл 500-600 метрийн холоос цахилгаан авдаг. Айл айлаас л тог гуйсан байдалтай байна.

Манайх хогоо бөөгнүүлж байгаад Улаанчулуутын хогийн цэгт жилд нэг удаа хаядаг. Тэгж хаях боломжгүй олон айл байгаа болохоор үдэш оройн цагаар хогоо ил замбараагүй хаях тохиолдол их бий. Цахилгаантай, хаягжилттай болох гээд олон жил хөөцөлдөж байгаа ч олигтой шийдэлд хүрсэн зүйл алга.

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор машин тэрэг явдаггүй энэ газарт нүүрс түлээгээ дөхүүлэх гээд асуудал их. Байшин барьсан айлууд нүүрс, түлээ түлэхгүй цахилгаанаар халаамаар байгаа ч тийм боломж бүр алга даа” хэмээв.

Ч.ГАНТУЛГА:ЦАХИЛГААНГҮЙ АМЬДАРЧ БАЙГАА АЙЛУУД МАНАЙ ХОРООНД ХАМААРАЛГҮЙ

Иргэдийн ярьж байгаагаар тэд Сонгинохайрхан дүүргийн XXX хороонд харьяалагдах ёстой гэнэ. Бид тус хорооны Засаг дарга Ч.Гантулгаас энэ талаар тодруулсан юм.

-Танай хорооны 40 гаруй айл цахилгаангүй 5-8 жил амьдарч байгаа юм байна. Эдгээр айл хэзээ цахилгаанд холбогдох вэ?

-Хамбын-Овооны хойд талын 47 айл манай хороонд биш, XXIII хороонд харьяалагдах ёстой. Хороо маань хоёр хуваагдаж, шинээр үүсгэн байгуулагдаж байгаа хороонд тэд харьяалагдах болсон.

Орон нутгийн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй буусан айлууд ч энд байгаа. Улс төрийн хэргээр хэлмэгдсэн лам нарын хөшөөг энд босгож, тусгай хамгаалалттай болгосон.

-Хуучин хогийн цэг байсан газрыг тусгай хамгаалалтад авсан гэж үү?

-Хогийн цэгийн урд хэсгийг тусгай хамгаалалттай газар гэж заасан байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг харьяа хорооных нь даргаас аваарай. Х.Нямбаатар гишүүн өнгөрсөн пүрэв гарагт ажлын хэсэг гаргаж, үүрэг чиглэл өгсөн. Удахгүй шийдэлд хүрнэ.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 2 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 8 цаг 28 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 8 цаг 51 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 22 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 12 цаг 40 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 16 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 13 цаг 28 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 13 цаг 29 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 13 цаг 32 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 13 цаг 33 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 13 цаг 34 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 15 цаг 47 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 15 цаг 48 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 15 цаг 50 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 15 цаг 51 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 15 цаг 52 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 15 цаг 53 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 15 цаг 54 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 22 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 0 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top