Налайхын шинэ замын хөдөлгөөнийг ирэх сарын 4-нд нээхээр болжээ. Маргааш буюу аравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотын 380 жилийн ой тохиож буй тул ойтой зэрэгцүүлэн Налайхын замын хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай Нийслэлийн Автозамын газраас өмнө мэдээлж байсан.
Гэвч Ерөнхий сайдын зүгээс "Замын хөдөлгөөнийг нээх гэж яарах хэрэггүй. Хөдөлгөөний аюулгүй байдлаа хангах, бүтээн байгуулалтын ажлаа гүйцэд шалгаж, нягтлах ёстой" хэмээн тав хоногийн хугацаа өгсөн байна. Тиймээс ирэх долоо хоногийн Даваа гаригт Налайхын замын хөдөлгөөнийг нээхээр болжээ.
Налайхын шинэ дөрвөн эгнээтэй, явган болон дугуйн замтай баригдаж байна.



